Photo Paparazzi ••• “A-Capella” хамтлагийн залуус эргэн иржээ

Moderator
2023/03/09

“A-Capella” хамтлагийн залуус шинэ дуунуудаа гаргаж эхэлжээ

A-Capella хамтлагийн гишүүд нь бүгд СУИС-ийг 2001-2005 онд Хөгжимт театрын жүжигчин /Musical/ мэргэжлээр төгссөн бөгөөд оюутан байх хугацаандаа хамтран дуулж тоглолтууд болон бичлэг оролцож явсаар хамтлаг болсон түүхтэй. 


2004-2005 онд “Nature Sound” студи, 2006-2007 онд "Хувьсал" продакшн, 2007-2010 онд Guys, TV cocktail хамтлагуудтай нэгдэн "Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл" байгуулж уран бүтээлээ туурвиж байлаа. 2007 онд Учрал, Хэзээ, Хэвээрээ, Бүх ертөнц бидний дурлал, 24/7, Сайн уу Хонгор минь, зэрэг дуунуудаас бүрдсэн

 
"А album" нэртэй анхны цомгоо гаргаж байсан. Одоо 2023 онд өөр өөр жанрын 6 дуутай "А Story" нэртэй хоёр дахь цомгоо гаргахаар ажиллаж байгаа бөгөөд мөн анхны "А Album"-ыг дахин хэвлэлтэд явуулж хос цомог болгон гаргахаар төлөвлөж байна. 


Шинэ цомогт орох 6-н дууны 2-3 дууг бүрэн бүрэлдэхүүнээрээ дөрвүүлээ, үлдсэн дууг 3лаа дуулсан байдлаар хийх гэж байна. Одоогоор хамтлагийн гишүүн Б.Одбаяр /Odko.B/ Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдарч байгаа бөгөөд цомгоо бэлэн болсны дараа эх орондоо болон Европын орнуудаар аялан тоглолт хийхээр төлөвлөн ажиллаж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.