Монголчууд приус машин ихээр унаж байгаа нь агаарын бохирдлоо бууруулахын тулд авч хэрэгжүүлж буй нэг ажил гэж гаднынхан дүгнэж байв. Төр засгаас ч энэ загварын автомашин авч байгаа иргэдэд татварын хөнгөлөлт үзүүлдэг.
Гэтэл өнөөдөр хулгайч нар энэ ажлын утгыг нь алдагдуулж байна.
Утааг тодорхой хэмжээгээр шүүдэг нүүрсэн янданд цагаан алтны орц тодорхой хэмжээгээр орсон байдаг учраас хулгайч нар өлөнтөж бусдын автомашины нүүрсэн янданг хулгайлж, улмаар цааш нь борлуулдаг бүхэл бүтэн сүлжээ бий болсон тухай цагдаагийн байгууллагаа хэдхэн хоногийн өмнө мэдээлсэн.
Товчхондоо бол ийм төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа нөхдийг хатуу чанга шийтгэх хэрэгтэй. Яагаад гэвэл тэд агаар орчныг илүү ихээр бохирдуулж байгаа гэсэн үг. Мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар үйлдвэрийн яндантай тээврийн хэрэгслээс агаарт хаягдах нүүрстөрөгчийн дутуу ислийн хэмжээ яндангүй тээврийн хэрэгслээс 4.5 дахин бага ялгардаг байна.
Харин үйлдвэрийн яндантай тээврийн хэрэгслийн агаарт хаягдах нүүрстөрөгчийн дутуу ислийн хэмжээ нь яндангүй тээврийн хэрэгслээс 6.8 дахин бага байжээ.
Дуураймал яндан суурилуулсан приус машинууд 1км-т 104 гр нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг бол энгийн яндантай тээврийн хэрэгсэл 468 граммыг ялгаруулдаг. Харин Хятад яндантай автомашин 4.3 дахин их нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг байна.
Эдгээрийг дурдахын учир нь хуурамч яндантай автомашинууд нь манай улсын агаарын бохирдлын эсрэг тавьж буй стандартыг зөрчиж агаарын чанар маш их сөргөөр нөлөөлж буй юм.
Иймээс мэргэжлийн байгууллагууд нүүрсэн яндан хулгайлж зарж байгаа, хулгайн яндан авч борлуулдаг, улмаар Хятад улс руу гаргаж байгаа гэмт үйлдлийг таслан зогсоохын тулд хуулийн төсөл хүртэл өргөн барихаар бэлтгэж байна. Ингэж гэмээнэ бид агаарын чанар, стандартын тухай ам бардам ярьж чадах учиртай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
202.126.90.63
Санаатай маш муухай үйлдэл
Хариулах