Цүнх баригчдаа яам, агентлагуудад томилсондоо амаа барьж, ажлаас нь чөлөөлсөн ч зарим нь дахин томилогдохын тулд ТАЗ-д сонгон шалгаруулалтын зараа ч өгүүлжээ. Тэдний нэг нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дарга Г.Батдорж. Үнэндээ түүнийг тус газрын даргаар ажиллах чадамжтай менежер биш гэдгийг хэдхэн тооноос л харж болно. Өнгөрөгч 2021 онд гэмт хэрэг үйлдсэн хүүхэд 921 байсан бол 2022 онд 1540 болж өссөн байна. Гэмт хэргийн хохирогч болсон хүүхдийн тоо 2020 онд 1181, 2021 онд 1365 2022 онд 2014 болж байнга өсчээ.
2020-2021 он бол ковид, цар тахлын халдвараас болж гэр бүлүүд тун ойр, ихэнхдээ хамт байсан. Гэтэл дээрхээс гадна хүүхэд гэмтсэн, нас барсан, залуучууд, эмэгтэйчүүд хохирсон, гэмт хэрэг үйлдсэн тоо ч өссөн байна. Энэ нь гэр бүл, хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээний чанар хүртээмж, хууль эрх зүй, хүчирхийллийн эсрэг, нийгмийн эерэг сэтгэл зүй хандлага төлөвшүүлэх чиглэлээр соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх чиг үүргийн ажил үнэндээ байхгүй болсны илрэл.
Мэдээж асуудлыг харахад олон талын салбар дундын асуудал хэдий ч үндсэн чиг үүрэг нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын газарт хамаардаг. Гэтэл гэмт хэргийн эдгээр тооноос харахад л үйл ажиллагаа үр дүнгүй, анхан шатныхнаа мэргэжил арга зүйгээр хангаж чадахгүй байсны л гор.
Хэрэв Г.Батдорж мэргэжлийн боловсон хүчин байж, 100 жилийн түүхтэй Хүүхдийн салбарыг өөд нь татах чадамжтай байсан бол Хүүхэд хамгааллын зардлын оновчтой зарцуулалт, нийгмийн ажилтнуудын цалин, нийгмийн хамгаалал, Хүүхдийн тусламжийн утас, Хохирогч, даван туулагч хүүхдүүдийг нөхөн сэргээх Бүсчилсэн төв байгуулах, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний чанар хүртээмж хангалттай байх байлаа. Харамсалтай нь Г.Батдоржид мэдлэг дээр нь сэтгэл дутаад байгаа учраас хүүхдүүд л хохирогч болсоор байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
103.57.94.223
ман-намд элсэж элдэв агентлагийн дарга дорго болсон нөхдүүд мэдлэг чадвар сэтгэл зүтгэлгүй хоосон толгойнууд цүнх баригчид байдаг
Хариулах