Анх 1975 онд НҮБ-аас 3 дугаар сарын 8-ны өдрийг “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах” албан ёсны тэмдэглэлт өдөр болгон зарласан байдаг. Үүнээс хойш жил бүр дэлхийн улс орнууд энэ өдрийг өөр өөрийн онцлогоор тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ. Эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэх орон орны туршлагаар хуваалцвал: АНУ: Олон улсын эмэгтэйчүүдийн баяр АНУ-д албан ёсны баяр биш ч 3 дугаар сарыг “Эмэгтэйчүүдийн түүхийн сар” гэж нэрлэдэг. Энэ сард өнгөрсөн болоод өнөө цаг үеийн түүхэн дэх эмэгтэйчүүдийн ололт амжилтыг сурталчлан таниулдаг. Түүнчлэн 3 дугаар сарын 8-нд энэ сэдвийн хурал цуглаан, уулзалт, арга хэмжээг идэвхтэй зохион байгуулдаг байна. Итали: Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн бэлэг тэмдэг болгон Итали улсад жижиг шар өнгийн мимоза цэцэг бэлэглэдэг уламжлалтай. Энэ нь эмэгтэй хүний хүч чадлыг бэлгэддэг гэж үздэг байна. ОХУ: 1918 оноос хойш ОХУ-д 3 дугаар сарын 8-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэсээр иржээ. Мөн эмэгтэйчүүдэд бэлэг өгөх зэргээр хүндэтгэл үзүүлдэг. БНХАУ: 1949 оноос Эмэгтэйчүүдийн баярын өдрийг албан ёсоор тэмдэглэх болжээ. Энэ өдөр Хятадад эмэгтэйчүүдийг хагас ажиллуулахыг уриалдаг байна. Австрали: Австраличууд олон арван жилийн турш Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг өргөн тэмдэглэж ирсэн байна. Харин 1970-аад оны эхэн үеэс энэ өдөр жагсаал цуглаан зохион байгуулах нь элбэг болжээ. Түүнчлэн салбар бүрийн амжилттай яваа эмэгтэйчүүдийг оролцуулсан хэлэлцүүлэг, уулзалтууд өргөн хүрээнд болдог аж. Испани: 2018 онд Испанид Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 5 сая гаруй хүн оролцсон ажил хаялт болж байв. Энэ нь ирээдүйн эмэгтэйчүүд, охидуудын эрхийг хамгаалах чиглэлд анхаарал хандуулахыг шаардсан жагсаал болжээ. Чили: Энэ өдөр Чили улсад жагсаал цуглаан идэвхтэй өрнөдөг. Жагсагчид ногоон алчуур зүүж, бөмбөр нүдэн, өвөрмөцөөр хувцаслаж эсэргүүцлээ илэрхийлдэг байна.
Эх сурвалж: EF.com
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Сэтгэгдэл бичигдээгүй байна