ШӨХТГ улстөрчдийн хувьд хувийн тоглолтоор карьераа өсгөдөг газар болж хувирлаа. Мэдээж бүх дарга нь тийм байгаагүй. Өнөөгийн С.Мөнхчулуун мэтийн улстөрийн намаас гарч тодрох гээд баралгүй буцаад намаа бараадсан хүмүүсийн шат ахих гишгүүр болсон гэхэд хилсдэхгүй.
С.Мөнхчулуун хэзээнээсээ хувийн тоглолтоороо гоцордог. Хөөрхийг нам нь эргүүлж аваад, ШӨХТГ-ыг хариуцуулсан нь үнэн. Гэвч мань хүн фэйсбүүк, жиргээнд л ажиллаж байна гэдгээ зарлахаас арай өөрөөр сэтгэж, “сэлэм эргүүлж” чадаагүй. Өнгөрөгч нэгдүгээр сард ковидын хуулийн үйлчлэл дуусаж, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Засгийн газар түүнийг чөлөөлсөн шигээ дараагийн даргынх нь сонгон шалгаруулалт өнөөдрийг хүртэл зарлагдаагүй л байна.
Хэдхэн хоногийн өмнө ШӨХТГ Юнивишнийг торгож, Алтан тариа ХХК-д торгууль ногдууллаа. Ард иргэд нийтээрээ аятайхан шийдвэр хэмээн алга ташиж байна. Бүр зарим нь С.Мөнхчулуунд талархаж, “чи л шударга хүн” гэх малгай ч өмсгөж байна.
Гэхдээ дээрх шийдвэрүүд чөлөөт эдийн засгийн нийгэмд зөв торгууль мөн үү. Тэрхүү торгууль, шийтгэл нь хэрэглэгчдийн халааснаас гарч, төлөгдөхгүй гэж үү.
Үүнийг нь баталж Алтан тариа ХХК-ийн захирал П.Цэнгүүн шулуухан хэлж байна билээ. Тэр “Торгууль, татвар бүгд хэрэглэгчдийн халааснаас гардаг. Тийм ч болохоор бид гурилын үнийг кг тутамд 20 төгрөгөөр нэмлээ” гэсэн.
Үнэн нь л энэ. Ёстой л П.Цэнгүүн ил хэлж байгаа болохоос олон үйлдвэрлэгч яг энэ зарчмаар яваа.
Нөгөөх нь Юнивишн. Байшин болон гэр хорооллоос ялгавартай төлбөр авсан учраас мөн торгуулахаар болсон.
Уг нь С.Мөнхчулуун өөрийгөө инженер хүний хувьд гэж ирээд асуудал хөнддөг. Тэгвэл инженер хүн Монгол Улс байтугай Улаанбаатар хотод шилэн кабель татаж, тавьж, хэрэглэгчдэд хүргэхэд яагаад ялгавартай байдгийг хамгийн сайн мэдэх учиртай.
Харамсалтай нь С.Мөнхчулуун энэ зэргийг ойлгохыг хүссэнгүй. Харин өнөөх байгын ашиглаж, ажлын байраа болгосон фэйсбүүк, твиттертээ том компаниудыг торгосон том дарга нэр зүүхийн тулд жиргэж, олон нийтэд түгээсээр суугаа.
Цаад утгаараа ШӨХТГ-т С.Мөнхчулуун шиг хэрэгтэй хүн байхгүй гэдэг зүүлт зүүж дахин томилогдох хүсч буй хэрэг. Мэдээж дараагийн удаа ШӨХТГ-ын нэрээр дөрөөлж, УИХ-ын гишүүн болох алс холын мөрөөдөлдөө дараатай л яваа бололтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
150.129.141.170
Мөнхчулуун зөв.
Хариулах150.66.88.58
Darga xiixee boliod udaj bgaa bizde kkk
Хариулах202.126.90.101
Өмнө нь ШӨХТГ юу хийдэг газар байсан юм бол доо?! Одоо томилогдсон нөхөр нь ч гэсэн юу хийгээд ч сууж байдгийн бүү мэдээ?!
Хариулах59.153.114.129
Torguulsan heden companias mungu abch ajilaa hiih ymdaa site-uud
Хариулах202.55.188.109
Мөнхчулуун ажил хийж эхэлжбайсан. Үнээр далайлганчид бизнесээс зайлах ёстой шүү.
Хариулах66.181.182.175
Мөнхчулуун ажлаа өгөөд 2 сар гаран болж байгаа.Танай сайт жаахан судалгаатай юм бичээч ээ.
Хариулах202.9.46.186
Цахим орчны давуу тал хэн нь хэн бэ гэдгийг тодоос тод харуулдаг. Энийгээ ч манайхан ялгаад хараад сурчихаж дээ. Хэдэн төгрөг нь хаа юм дээ бас… Хүнд бас хэрэгтэй болоод харлуулах юм олдохгүй арай гэж л хэдэн өгүүлбэрийг эв хавгүй нийлүүлж дээ хөөрхий
Хариулах202.21.107.24
Болиоч Папарраци юм хуулж бичнэ .Эсвэл төлбөртэй хүн бэлдээд ирсэнийг нийтлэх.
Хариулах103.229.122.206
Ajil hiisenii buruu ard tumniig shulj baigaagiin zuv yum bna l da
Хариулах103.229.122.206
Шилэн кабелийг автын инженер тавьдаггүй байхаа. Хэлж бичиж бгаа юмаа ч ойлгохгүй зүгээр хамар доорх хагархайтай гэсэн шиг хэлж бна
Хариулах103.229.122.206
Ямар хүн ийм бичүүлж бгаа нь ойлгомжтой шүү дээ
Хариулах103.229.122.206
Шалгасангүй гэж баахан юм яриад шалгаад алдаа дутагдлыг нь илрүүлээд авах арга хэмжээ авахаар нь араас нь зарим нь гутаан доромжилоод арчаагүй новшууд бас бна
Хариулах103.229.122.206
Ажил хийвэл буруудах юмдаа. Энийг алтан тариа бичүүлсэн бна
Хариулах103.229.122.206
Зөв арга хэмжээг авч бсан
Хариулах66.181.161.7
Paparazzi dandaa shaadiin
Хариулах66.181.181.145
Мөнхчулууны зөв,
Хариулах66.181.189.76
Мөнхчулууны зөв
Хариулах202.126.89.199
Ажил хийхээр хийлээ гэх хийхгүй болохоор хийсэнгүй гэх.Хүн болгоны санаанд тааруулж ажиллана гэж байх уу
Хариулах202.126.90.126
Шалггч гэнэ олон юм араас нь ярина
Хариулах