Төр засгийн хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлыг ард иргэд шүүмжилж “Үхэрт ээмэг зүүж, машинд чип суулгах нь. Одоо бид нарт хэзээ чип суулгах бол оо” гэцгээж байна. Зарим нь бүр “Иргэдийн автомашинаас эхлээд бүх мэдээллийг бараг л ил болгож байна. Энэ арай хэтэрнэ” гэх зэргээр шүүмжилж байгаа.
Болно, бүтнэ гээд зорьж байгаа нь сайн, сайшаалтай. Гэхдээ өнөөдөр замын түгжрэл бууруулах гэж 13 тэрбум төгрөгөөр машинд чип суулгаж, махыг нь экспортлохын тулд үхэрт мөн л 13 тэрбум төгрөгөөр ээмэг зүүж байхаар нийслэлтэй хаяа нийлсэн аймаг суманд буюу хотынхоо 2 захад томоохон үйлдвэр барьчихад л болчих асуудал гэж мэргэн ард хэлж байгаа.
Тэр тусмаа арьс ширний үйлдвэр барьчихвал мөн ч их хэрэгтэй гээд “ Хонь, үхрийн арьс нэхий хэдэн зуун мянган ширхгээрээ өмхийрч байна. Зөвхөн элдсэн арьсан дэвсгэр л гэхэд ширхэг нь 1000 ам.доллар, нэхий хүрэм 500 доллар байна. Арьс ширний үйлдвэртэй болчхоод гутал, цүнх, түрийвч, хувцас гэх зэргээр гэр ахуйн хэрэглэлээс эхлээд ядаж л өмдний тэлээ хийж болно. Монгол Улс энэ жил 71 сая мал тоолсон. Ингээд бодохоор яах аргагүй МАА-н орон. Гэтэл яагаад өдийг хүртэл арьс, нэхийгээ боловсруулж чадахгүй, гуйлгачин байна вэ” хэмээн бухимдлаа нууж үл чадан цахим орчинд жиргэцгээж байна.
Тэгвэл ардчилал, хувьчлалаас өмнө Монголд бүхий л салбар нь үйлдвэртэй байсан Арьс ширний үйлдвэр шевро шиврээний үйлдвэр, савхины үйлдвэр, гурилын, гутлын гэх зэргээр дор хаяж 30 гаруй үйлдвэртэй, 2 ээлжээр ажилладаг ажилчидтай байсан нь өдгөө түүх болон үлдэж.
Ард иргэдийн ийнхүү бухимдаж буй нь зөв бөгөөд товчхондоо бол Монгол Улсыг хөгжүүлье гэвэл үйлдвэр барь. Үйлдвэргүйгээр улс орон хэзээ ч хөгждөггүй гэж хэлээд буй хэрэг. Бодох л асуудал, санадаг л санаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
220.108.217.252
Ташинд ЧИП суулгах ямарч шаардлагагүй, төсвийн мөнгө идэх арга ш дээ, чипний нь үнэ 1 тэрбум, бусдыг нь дарга нар кормална, ойлгомжтой ш дээ, мөнгө идэх сайхан арга бодож олсон нь тэр, төсвийн хулгай улам нарийсч бна, сайхан нэр, сайхан арга, өөр юу ч биш.
Хариулах66.181.161.164
Очирбат Багабандиас эхлээд энэ хүрэх зам даанч үйлдвэр барих дургүй төр байлаа үйлдвэр бариавал улс хөгжиж ард түмэн хангалуун амьдарна гэдэгийг ардын нэртэй авилгач урвагч хулгайч нам дэндүү мэднэ. Ард түмний сэтгэхүйг хоосруулж хүүхдийн 100 гэх мэт гол зогоох халамжаар сургаж эрчүүдийг нь хужаагийн хортой донтуулагч бодистой архинд оруулж живүүлж ирээдүйг нь колагаар хордуулж байгалийг нь малыг өсгөсөн малчидаар алж их мал өсөгсөн хүнийг мянгат аврага гэж өрнөмжилж цөлжүүлж. Уланд амьдуурч ....
Хариулах