“Хугацаа нь дууссан гадаад паспортоор орогнол хүсэх боломжгүй”

Moderator
14 цаг 18 минутын өмнө

Гадаад паспортынх нь хугацаа дууссанаас Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны буудалд саатуулагдаад буй ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг улсын иргэн Боромангнаев Монгол Улсаас орогнол хүсч, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүсэлт тавиад буй.

Монгол Улсад мөрдөж байгаа хууль, олон улсын гэрээ конвенциор дээрх иргэний хүсэлтийг нь хүлээн авах боломжтой юу гэсэн сэтгүүлчийн асуултад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан дараах хариулт өглөө.

Тэрбээр "Халимгийн иргэн Казахстан улсаас ирээд Монгол Улс руу нэвтэрч болохгүй болсон шалтгаан нь уг иргэний гадаад паспортын хүчинтэй хугацаа дууссанаас болж саатсан. Дэлхийн аль ч улс хугацаа нь хэтэрсэн, хүчингүй болсон паспорттой иргэнийг улсдаа нэвтрүүлдэггүй, боломжгүй. Олон улсын яриа хэлэлцээр, агаарын олон улсын яриа хэлэлцээрийн төвшинд энэ асуудлыг зохицуулсан байдаг.

Орогнол хүсэх, хугацаа нь дууссан гадаад паспортоор нэвтрэх гэх нь хоёр тусдаа асуудал гэдгийг зөвөөр ойлгоорой. Хууль зүй, дотоод хэргийн сайд энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэлээ.

Мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханд Засгийн газар хэзээ хариуцлага тооцож, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх вэ гэсэн асуултад “Нэг сайд албан ёсоор яллагдагчаар татагдсан. Тэр даруйдаа УИХ-ын болон Засгийн газрын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн Гуравдугаар сарын 15-нд эхлэх УИХ-ын хаврын чуулганы хуралдаанаар уг асуудал яригдана.

2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилохдоо Ерөнхий сайд нь Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулсны үндсэн дээр чөлөөлөх, огцруулах асуудлыг шийддэг процесстой болсон.

Өргөдлөө өгсөн сайдын асуудлыг УИХ-ын хаврын чуулган эхлэхээр танилцуулан, чөлөөлж дараагийн сайдыг томилох асуудал тухайн цаг үед яригдана.

Улс төрийн намын тухайд дүрмийн дагуу намын гишүүн нь яллагдагчаар татагдсан тохиолдолд нэг сарын дотор түдгэлзэх өргөдлөө өгнө. Хэрвээ дээрх сар дотор багтаан хүсэлтээ өгөхгүй бол Намын хяналтын ерөнхий хороо хуралдаж шийдвэр гаргадаг" гэж хариуллаа.


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.119
    12 цагийн өмнө

    Gadaad yam chin darga nariin ehner huuhduud bdg.huulia ch sain medehgui.t1 uudiig tejeej.MUISiin olon ulsiin hariltsaa.huuluchid gudamjind bj bga bizde

    Хариулах
  • 192.82.84.16
    12 цагийн өмнө

    Монголчууд бид ч хамгийн өөдгүй улс юмдө

    Хариулах
  • 103.57.94.223
    12 цагийн өмнө

    Энэ тэнэг ийм байдалд орвол 1ч хонохгүй уйлаад яах бол эргүү хог дандаа амныхаа зоргоор хуцдаг тэнэг

    Хариулах
  • 66.181.160.30
    12 цагийн өмнө

    Ene asuudaliig huuliar zohitsuulah heregtei yamar 1 hemt hereg uildeegui bol busad oronii Mongolchuudiig yamarch shaltgaantai baisan huleen avah heregtei bid hun amaa osgovol zah zeel hugjino

    Хариулах