АТГ нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүдийг зарлалаа

Moderator
2023/02/28

АТГ нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүдийг нэрлэв.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн хахууль өгөх гэмт хэрэгт,

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих,

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан,

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжих,

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан,

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан зэрэг үндэслэлээр яллагдагчаар татагдсан байна.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.195.40
    2023/03/01

    төрийн удирдагч их хурлын дэд дарга зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан гэдэг маш ноцтой ёо. ийм хүнийг төрд гаргадаг нам юу бодож байсан юм бол.

    Хариулах
  • 192.82.71.248
    2023/02/28

    Үнэн юм уу

    Хариулах