Ц.Даваасүрэн гэх “толгойн өвчнөө” яана даа, Ерөнхий сайд аа

Moderator
Өчигдөр 11 цаг 03 минут

Засгийн газрын гишүүдийн дунд сайд бус саад болох хүн хэд хэд бий. Тэдний нэг нь БХБ-ын сайдаар хамгийн сүүлд томилогдсон Ц.Даваасүрэн аж.

Мань хүн Засгийн газрын аливаа шийдвэрийг урагшлуулах бус, харин ч эсрэгээр нь гацааж, гайгүй сайн улстөрчийн дүрд тоглох мөрөөдлөө биелүүлж эхлэв.
Тодруулбал, тэр өчигдөр олон нийтэд мэдээлэл өгөхдөө “УИХ-д өргөн барьсан байгаа Газрын тухай долоон багц хуулийн төслийг эргүүлэн татахаар шийдлээ. Ерөнхий төлөвлөлт хийгдсэний дараа, мөн газрын хуультай холбоотой шүүмжилж буй асуудлуудыг шийдээд, сайжруулаад эргэж хэлэлцүүлэхээр боллоо” гэсэн.
Уг нь Газрын багц хуулийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлээд жилийн нүүр үзэх гэж байна. УИХ-ын чуулганы хуралдаанаар ч хэлэлцэгдээд, УИХ-ын даргын захирамжаар олон нийтээс санал авах, танилцуулах хэлэлцүүлгийг 21 аймагт хийсэн.
Тухайн ажлын хэсэг дүгнэлтээ ч нэгтгэж амжаагүй шахам байхад мань сайд иргэдээс гомдол их ирж байна гэх шалтгаар хуулийн төслийг эгүүлэн татна гэх юм.
Үнэдсэндээ өмнө нь Б.Мөнхбаатар сайдын үед Газрын багц хуулийн төслийн “шүүс”-ийг багагүй шахаж, чуулганаар хэлэлцүүлээд, одоо сайн, мууг нь иргэд шүүж байгаа.
Гэтэл ийн шууд эгүүлэн татах тухай ярьж байгаа нь өмнөх сайдын ажлыг үгүйсгэж, Засгийн газрын ажлыг ч хойш тавьж байгаа хэрэг биш гэж үү. Багийн чинь ажлыг баалж, урагш биш хойш чангаах хүнийг сайд болгох дэмий байжээ гэдгийг хэзээ ухаарч, түүндээ хариуцлага тооцох юм бэ дээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.119
    Өчигдөр

    Ouynhorol darga.Battsetseg said.busad dulii mungenii gishuud zundee.Eersdee ch medleg.bolovsrol nimgen iim zasag tertei ued amidrah gj.ajillah gj zutgej bga ard tumen shuu

    Хариулах
  • 66.181.189.76
    Өчигдөр

    Энэ заваан даваасүрэнг зайлуул

    Хариулах
  • 66.181.189.76
    Өчигдөр

    Энэ даваасүрэн гэж гай уулын цаагуур далд ор

    Хариулах