Хохирогчид мэдэгдэлгүй бэлгийн харьцаанд орж байх үеийн бичлэгийг хийж, сүрдүүлсэн этгээдийг хорих ялаар шийтгэлээ

Moderator
2023/02/27

Иргэн “Х” нь хохирогч Б.О-тэй фейсбүүкээр танилцаж 2,3 сар мессежээр харилцан дотносож 2022 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ уулзая гэж дуудан хамт согтууруулах ундаа хэрэглэсэн байна.
Улмаар түүнтэй бэлгийн харилцаанд орж тэгэхдээ хохирогчид мэдэгдэлгүй бэлгийн харьцаанд орж байх үеийн бичлэгийг хийж түүнээс хойш "автомашин авч өг, 15 сая төгрөг өгөхгүй бол ойр дотны гэр бүлийнхэнд нь бичлэгийг явуулна, цахим орчинд тараана, танайх гоё байшинтай юм байна лээ мөнгө 3 хоногийн дотор олж өг" гэх зэргээр мессеж бичиж зураг явуулж дарамталж заналхийлсэн байна.
Прокуророос Х-г “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхөөр шаардаж өөрт нь, түүний ойр дотнын хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилжээ.
Шүүх Х-г бусдын эд хөрөнгийг авахаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндэд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэм буруутай гэж дүгнэж Х-ийн гэм буруутай үйлдэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, зэргийг тус тус харгалзан үзэж шүүгдэгч Х-д хорих ял оногдуулж шийдвэрлэв.


Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.142
    Өчигдөр

    Zunduu humuus ingej daramtluuldag yum bna lee. Shuuh barag udsan gd gomdol avahgui bdag gesen. Huuli guuli bolsonii jishee. Gaj dontonuud uhej dald oroosoi tamaa edleh heregtei. Hunii erhiig husur hayadag shuuh bh yuma

    Хариулах
  • 98.35.122.97
    Өчигдөр

    Suulin ued shugch nar nileen zaluujij shudra shuhchid olon bolj bgaa talarhaj bna bolohgui l bol shuuh geed muu muuhaigaar helhee bolson n deer bhaa shudrga shuuhed talarhaj bna

    Хариулах
    • 66.181.181.19
      Өчигдөр

      Ашгүй дээ. Шударга болж байгаа бол. Тэгвэл л монгол улс зөв зам руу орно доо

  • 192.82.89.62
    2023/02/28

    Sejgiin sh dee ene tsagdaa nar sogtuu huuhnuudiig horgoogood huchindeh geed

    Хариулах
  • 66.181.178.92
    2023/02/27

    Цагдаа нар өөрсдөө бас явдалтай байдаг даа

    Хариулах
    • 103.140.10.163
      Өчигдөр

      хаана цагдаа гэж байгаан бол?

  • 66.181.181.84
    2023/02/27

    Цаазаар ав муу новшийг

    Хариулах
  • 202.9.41.23
    2023/02/27

    Mash zuv

    Хариулах