Ахмадуудын авч байгаа тэтгэврээр амьдраад нэг үз дээ

Moderator
2023/02/17

УИХ-ын гишүүн С.Одонтуяа яг ингэж хэлсэн. Уг нь тэрбээр ахмадуудын авч байгаа тэтгэвэр үнэндээ бага, чамлалттай, ёстой аманд ч үгүй хамарт ч үгүй байгааг хэлсэн. Мөн тэрбээр "Сонгууль дөхөөд ирэхээр тэтгэврийг нэг нэмдэг" гэсэн нь  шүүмжлэл дагуулж олон ч хүнийг цухалдуулна билээ. Гэхдээ тэрбээр нэг их хэтийдүүлээд хэлчихсэн ч юм биш. 

Өнөөдөр ахмадуудын бүрэн тэтгэврийн доод хэмжээ 500 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 420 мянган төгрөг байгаа. Ахмадууд тэтгэврийнхээ мөнгөний 40 орчим хувийг нь даралт, зүрх судас, үе мөч, цус шингэлэх, өвчин намдаах эмэнд зарцуулдаг нь нууц биш. Үлдсэн 60 хувиар нь  амьдрах гэж шүд зууж байна. 
Тиймээс УИХ-ын гишүүн С.Одонтуяа тийнхүү хэлсэн хэрэг. Гэхдээ гишүүн эхлээд дуугарсан шигээ эхлээд санаачлаад 500 мянган төгрөгөөр сар амьдрах гээд үзчих хэрэгтэй. Бас бусад эмэгтэй гишүүдээ ч уриалчихмаар байгаа юм.
Өнөөдөр юмны үнэ хэт их өндөр байгаа энэ үед 500 мянган төгрөгөөр сар амьдарна гэж санахын ч хэрэггүй. Тиймээс 500 мянган төгрөг хэд хоноод, хаана хүрээд дуусахыг нь  ядаж үзчих хэрэгтэй. Тэгж гэмээнэ улс орон, ард түмний амьдрал ямар  байгааг жаахан ч гэсэн ойлгох байх.
Товчхондоо бол  бусдын зовлонг мэдрэхийн тулд тэдний амьдралаар амьдраад нэг үзчих хэрэгтэй гэсэн үг. Тэгж гэмээнэ та жинхэнэ ард түмнээ төлөөлсөн улстөрч болж зам мөр чинь ч шулуудах нигууртай байгаа юм.
Гэхдээ ингэж зориглох улстөрч бий болов уу...


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.161
    2023/02/18

    өвлүүлэх тэтгэвэр нь 500 хан мянга. юугийг нь өвлөх ч юм билээ.

    Хариулах
  • 66.181.184.161
    2023/02/18

    энэ ахмадууд 10 төгрөгөнд хуртдаг нь тэдний амьдрал ямар дорой байгааг харуулах хамгийн том үзүүлэлт. Францад тэтгэврээ нэмэгдүүлэх гэж маш том бослого болж байна. хэдэн ул боов 10 мянган төгрөгөө аваад цааш нь амьдардаа тэгвэл. тэгээд ихэнх нь эмээ авах ч мөнгөгүй

    Хариулах
  • 66.181.161.203
    2023/02/17

    Эд нар /УИХ-ын гишүүд/ ингэж нэг ам ангайх гэж. Сонгууль дөхөж байна гэсэн үгүү.

    Хариулах
  • 82.132.212.242
    2023/02/17

    Тэтгэвэр өвлүүлэх биш амьд бгаа үед нь л сайн өгч харж хандах хэрэгтэй.

    Хариулах
    • 202.9.40.136
      2023/02/17

      Яг зөв