Эрт илрүүлэг гэдэг үг одоо л булт олны чихэнд наалдаж байх шиг байна. Учир нь сүүлийн үед “Эрт илрүүлгээр хүүхдээс хорт хавдрын тохиолдол бүртгэгдлээ. Тэдний 17 нь 0-5 насных, сэжигтэй 40 гаруй тохиолдол 6-17 насны хүүхдүүдэд илэрсэн” гэх мэдээллийг мэргэжлийн байгууллагууд маг сайн цацаж ард иргэдэд сэрэмжлүүлж байгаа учраас эцэг эх асран хамгаалагчид санааширч эхлэв бололтой.
Өнөөдрийн байдлаар үзлэгт хамрагдах ёстой иргэдийнхээ 27 орчим хувийг нь хамруулахад хорт хавдрын сэжигтэй тохиолдол 2800 орчим байна гээд бодохоор энэ тоо үнэхээр аймшиг цаашаа сонсогдож байгаа юм.
Манай улс хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлээд эхэлчихсэн. Мэдээж дотооддоо хавдрыг эмчлээд эдгээчихнэ гэх “гайхамшиг” байхгүй, бас итгэдэггүй учраас гадаадын улс орныг зорино.
Харин үүнд нь төр өгөөмөр загнаж эмчлүүлэх иргэдэд визгүй зорчих талаас нь харж үзэж, ярьж хөөрч өгнө гэсэн итгэл өвөрлүүлчхээд байгаа. Химийн тариа хийлгэхээс эхлээд хэд хэдэн удаа ядаж л Солонгосыг зорино. Харин тэдний халаасан дахь мөнгө өдрөөс өдөрт цөөрч, нэг л мэдэхэд амьтан ах дүүгээрээ ядуурал руу маршилсан жишээ захаас аван бий.
Товчхондоо бол төр хорт хавдарт бууж өгчхөөд одоо хэлээ гаргаж, гараа өргөх дээрээ тулчихлаа гэж харагдаж байна. Уг нь ниргэсэн хойно нь хашхирах биш харин сэрэмжлүүлэх нь юу юунаас чухал бөгөөд 90 хувь нь амьдралын буруу дадал хэвшил, орчноос үүдэлтэй гэдгийг эрдэмтэн докторууд нотолчихсон.
Өнөөдөөр эрт илрүүлэгт хамрагдах ёстой иргэдийн 30 хүрэхгүй хувьд нь ийм тооны хавдар, сэжигтэй тохиолдол илэрч. Тэгвэл цаашид энэ тоо яаж өсөхийг таашгүй. Тиймээс эртхэн шигл эрт илрүүлэгтээ хамрагддаг юм шүү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
66.181.184.161
идэж ууж байгаа амьсгалж бүү агаараа эрүүл болгоочээ.
Хариулах