ЦЕГ: О.МӨНХЖИН НЬ МОНГОЛ УЛСЫН ИРГЭНШЛЭЭС ТАТГАЛЗААГҮЙ БАЙХДАА АНУ-ЫН ИРГЭН БОЛЖ, ТУС УЛСЫН ПАСПОРТЫГ ЭЗЭМШСЭН

Moderator
2023/02/17

Цагдаагийн байгууллагаас “Ихбит” ХХК-ийн удирдах албан тушаалтнууд болох О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарт Эрүүгийн хуулийн 18.19-2.1, 18.19-2.2 дахь хэсэгт заасан “Виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон, эсхүл дотоод мэдээллийг бусдад дамжуулсан гэмт хэргийг бүлэглэж, албан тушаалаа урвуулан ашиглаж үйлдсэн” гэх үндэслэлээр яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй.

Үүсээд буй асуудалтай холбогдуулан ЦЕГ-аас тодрууллаа.

ЦЕГ: Харьяатын тухай хуулиар Монгол Улс Хоёрдмол харьяаллыг зөвшөөрдөггүй бөгөөд яллагдагч О.Мөнхжин нь Монгол Улсын иргэншлээс татгалзаагүй байхдаа АНУ-ын иргэн болж, тус улсын паспортыг эзэмшсэн ба Монгол Улсын нутаг дэвсгэрээс гарсан тохиолдолд АНУ-ийн иргэн гэж үзэн Ихбит ХХК-ийн токенд хөрөнгө оруулсан иргэдэд их хэмжээний хохирол үүсч, нөхөн төлөгдөхгүй байх эрсдэл үүссэн.

Иймд О.Мөнхжинг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн прокурорын газрын саналыг үндэслэн урьд 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 30 хоног цагдан хорихоор  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн.

Тухайлбал: Яллагдагч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Deployer хаягнаасаа гүйлгээ хийж, дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх боломжтой бөгөөд тухайн ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Мөн “Ихбит” ХХК-ийн удирдах албан тушаалтан яллагдагч Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорын газраас шүүхэд хүргүүлсэн ч шүүгчээс татгалзсанаар хурлыг хойшлуулсан.

Цахим орчинд зарим иргэд, хуульчдын зүгээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа нь хүний эрхийн зөрчил гэж мэдээллэж байна. Прокурор, хэргийн оролцогчид, яллагдагч, түүний өмгөөлөгчийг оролцуулан цугларсан нотлох баримтыг судлан шинжилж, шүүгчийн захирамжаар тус арга хэмжээг авдаг бөгөөд мөрдөгч хэн нэгнийг шууд цагдан хорьдог асуудал байх боломжгүй ба Эрүүгийн хэрэг, хянан шийдвэрлэх тухай хуульд ч тийм эрх олгоогүй.

Мөн Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоохыг хориглох бөгөөд гэм буруугийн асуудлыг зөвхөн шүүх шийдвэрлэх тул цагдаагийн байгууллагын хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх асуудал нь мөн хуулийн хариуцлагатай асуудал юм" гэлээ.


Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.217.67
    2023/02/19

    Жинхэнэ луйварчин хулгайч байна шүү дээ. Монголоос гарч яваад л америкийн харьяат гээд л сэм ахаараа хамгаалуулаад л монголчуудаа хохироочих юм байна л даа. Матрын нулимас унагасан луйварчиныг шоронд нь хорьж ард иргэдийн хохирлыг төлүүлэх ёстой!!!.

    Хариулах
  • 66.181.184.161
    2023/02/18

    хулхидахдаа маш гармгай хүн юм байна. одоо бас хулхидаад гарах биз.

    Хариулах
  • 202.21.107.12
    2023/02/17

    ene zaluu er n tsaashaa sanaatai nuhur baisan.bichlegen deeree teneg mongolchuud mal geed l ur huuhdeere mailaarai geed doromjlood baisan shd.teriign helj comment bicheed blokluulsan bdiin.ingeh geed l bj de denduu daviluun bsimaa

    Хариулах
  • 202.55.188.93
    2023/02/17

    Америкийн иргэнийг нөгөө Мэнгэдогийн хятадаас оруулж ирсэн хүн тамалдаг сандал дээрээ суулгачихсан юм биш биз.

    Хариулах
  • 66.181.189.76
    2023/02/17

    Orchin ueiin shine zalilan hiigch

    Хариулах
  • 43.228.129.106
    2023/02/17

    Орчин үеийн залилан шүү дээ. Сайхан стори хийж хүмүүсийн мөнгийг хулхидсан.

    Хариулах
  • 66.181.189.76
    2023/02/17

    Hogiin hudlaa gar gej harj bna zalilagch zugeer suuj bgaad mongo oloh sanaatai

    Хариулах
  • 66.181.183.155
    2023/02/17

    Эх орноо гэдэггүй цаашаа санаатай юмнууд өөр улсын иргэн болдог. Улсдаа нэмэр болох хүн биш байна. Нүүрсний мөнгө угаасан бол зохих хариуцлагыг нь үүрүүл.

    Хариулах
  • 202.9.40.151
    2023/02/17

    Ene muu zaluu chin Hurelbaatariin ulsaas hulgailsan 439 say dollor.MANiin 440 ih naydaas iluu hor huneeltei uomuu.SU gees iluu delhiid zartai luivarchin uu.Nymbaatar gj durak zaluust haltai huur uomaa.Heden shan eerees n havi iluu bolovsroltoi zaluusiig tamlan zovooj bn.Zarim n amid eseh n ergelzeetei.bolioche e.Dabli standart shuuh huulichidad bnuu

    Хариулах
  • 66.181.161.122
    2023/02/17

    Өөр улсын иргэншил болоол биз энэ нээх асуудал биш зугатаагүй зүгээр л ажилаа хж байна өөрийхөн нь хувийн асуудалаа

    Хариулах
  • 103.57.95.198
    2023/02/17

    Би гэмтэн биш гээд бсан хохирогдынхоо хохиролыг барагдуулах ёстой Цагдан хорих нь зөв Төр лүү буруугаа чихдэг гэм биш зан болчихсон юмаа даа

    Хариулах
    • 103.80.210.116
      2023/02/17

      Энэ их алсын бодлоготой луйварчин байна. Шүүх, цагдаад баяр хүргэе.