О.Мөнхжинг цагдан хорьсон шүүгчийн захирамжийг дахин хэлэлцэнэ

Moderator
2023/02/16

Нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн саналын дагуу яллагдагч О.Мөнхжинг нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан. Шүүгчийн гаргасан энэхүү захирамжид гомдол гаргасан тул цагдан хорионы асуудлыг өнөөдөр 13:30 цагт дахин хэлэлцэхээр шүүх хуралдааны тов зарлажээ.

О.Мөнхжинд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаад байсан. Үүнийг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай прокурорын саналыг энэ сарын 14-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн.

Улмаар О.Мөнхжинг “гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэдэг үндэслэл тогтоогдсон тул нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн юм.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.76
    2023/02/17

    Хогын гар залилалгч штэ

    Хариулах
  • 202.21.108.19
    2023/02/16

    анхнаасаа худпаа ярьж тархи угааж бсан

    Хариулах