Монгол Улсын Засгийн газар хүнээ, иргэнээ боддоггүй гэдгийг сайдууд нь өдөр тутамдаа баталж байна.
Турк улсад хүчтэй газар хөдөлснөөс үүдэлтэйгээр монголчууд ч барилгын чанарын асуудалдаа эргэлзэж, айдастай өдрүүдийг өнгөрүүлж байхад салбарын сайд Ц.Даваасүрэн нь үхэр ээмэгжүүлэх асуудалд анхаараад завгүй байгаа аж.
Тэр 5.5 сая үхрийг 13 тэрбумаар ээмэгжүүлэхийг дэмжиж, энэ ажлыг эсэргүүцэгчид нь гаднынхны гар, хөл бологсод хэмээн ихэд бухимдаж байгаагаа цахим хуудастаа илэрхийлжээ.

Харамсалтай мань сайд олон нийт яагаад бухимдсан учир ухааныг ойлгоогүй, олоогүй яваа аж.
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны тайлбарлаад байгаа үхэр ээмэгжүүлэх ажлыг малчид дэмжиж байгаа. Гэхдээ энэ ажлыг тэд өөрсдөө ч хийчхэж чадна гэдгээ илэрхийлж буй. Гол нь төрөөс, татвар төлөгчдийн мөнгөөр 13 тэрбум төгрөг зарлагадах гээд байгаа эсэргүүцээд байгаа хэрэг.
Түүнчлэн үхэр сүргийг ээмэгжүүлснээр цаашлаад мах экспортод гаргахад эерэг нөлөөтэй хэмээж буй. Үнэндээ ээмэгжүүлэх ажлаас илүү малаа эрүүлжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд фермерийн системд орох шаардлагатай. Үүнийг малчид хэдийн мэддэг болчхоод төрөөс зөвхөн эрх зүйн зохицуулалт хүсэж байхад ээмэг зэргийг ярьж, малчдын өмнүүр орох гээд байгаад хүн бүр дургүйцэж байгаа.
Угтаа бол Ц.Даваасүрэн сайдын хувьд үхэрт санаа тавьж, найз Х.Болорчулууныхаа ажлыг дэмжихийн оронд барилгын чанар, стандартыг хэрхэн сайжруулах вэ гэдгийг орчин үеийн жишигт нийцүүлэн шалгах, хэрэгжүүлэх ажилдаа ханцуй шамлах ёстой биз дээ.
Эс бөгөөс Ерөнхий сайд “дургүй ламыг дарж байж, сахил хүртээх” гэгчээр Ц.Даваасүрэнг хүчээр БХБ-ын сайд болгочихсон юм уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
202.9.40.151
Ene Bolorchuluun hulgaichiin tuhai tom nevtruuleg yvaad dor n ustgasan uu.bhgui boloo.Huuk.Onon gd salbadai hurtel bugd holbootoi tuhai mash tom medeelel bsan.Dahin tavij ATG n hurtel shalgah estoi shuu.Shunaltai.medle ggui huniig saidaar tavij .enenii gaigaar ard tumen under unetei guril idej duusavuu.Guriliin uniig.Bolorchuluun t1 tei tsug buulgay.
Хариулах66.181.189.76
Malchid malaa tanina shte Bolorchuluun gurilaa yalgadaggui yum bolov uu 1.2 geed
Хариулах202.126.88.203
Зуд болод үхэр үхвэл ээмэг будаа. Идэшэнд явуулвал мөн будаа.
Хариулах