Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цагаан сарын баярыг угтан нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах “Хүчит шонхор” захын хонины ууцны худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, зарим худалдаа эрхлэгчдэд мөнгөн торгуулийн арга хэмжээ авсан байна.
Тодруулбал хонины ууцны худалдаа эрхлэгчид хэрэглэгчдийн эрэлтийг далимдуулан ууцны хэмжээ, хэмжих нэгж болон түүнд хамаарах үнийн талаар хэрэглэгчид худал мэдээлэл буюу бодит байдлаас зөрүүтэй мэдээлэл түгээх замаар үнийг хөөрөгдөн худалдаалж байгаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “… барааныхаа талаар хэрэглэгчид дор дурдсан мэдээлэл өгнө” гэж, 7.2.4-т “барааны нэр төрөл, үнэ” гэж, 7.2.5-т “барааны хэмжээ, хэмжих нэгж” гэж, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2-т “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний шийтгэлийг ногдууллаа.
Бодит байдалд 37 кг жинтэй хонины ууцыг 46 кг жинтэй гэж худал мэдээлэх, мөн баталгаат жин хэмжүүр байхгүй гэсэн үндэслэлээр тодорхой хэмжээ, хэмжих нэгж болон түүнд хамаарах үнийн талаарх тодорхой мэдээлэл өгөхгүйгээр худалдаалж байсан байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хэрэглэгчдэд хандан худалдаа эрхлэгчдээс өөрийн хэрэгцээнд зориулан аливаа худалдан авалт хийхдээ тухайн бүтээгдэхүүний хэмжээ, хэмжих нэгжийн талаар эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан хэмжих хэрэгсэлд хэмжүүлэх замаар үнэн, бодит мэдээлэл авах, нэгж бүтээгдэхүүнд хамаарах үнэ, ханшийн талаар бодит мэдээлэл авсны үндсэн дээр сонголтоо зөв хийх талаар сэрэмжлүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
203.91.115.55
46кг жинтэй ууц гэж байх уу бараг үхэр юм бишүү
Хариулах202.126.88.225
Шударга өөрсөлдөөн өрсөлдөө хэрэглэгчийн төлөөх газрийхан нэг шонхрын уйдардлагуудийг нэг оронгоор ирүүлээд өгдөг болоосой тэр түрээслэгч тэр дундаа тэрэг түрдэг хүмүүсийг үнэн дарамталж хандгүй юм шиг байгаан ма тэр нэг Долгор гээд авгай байна эрүүл ахуйч юм уу исгүүл байцаагч ухаантай юм уу
Хариулах192.82.68.199
Ашгүйдээ луйварчид ихдээ
Хариулах66.181.160.124
ulaan mah zarsan hun uudulj baisaniig haraagui shunal shulmas bolson amitad yaj hool boldog yumwe.
Хариулах202.126.90.14
Хүчит шонхор захын гадаа нь мах зардаг хүмүүс нь жингийнхээ удирдлагыг кармандаа хийчихээд мах авч байгаа хүмүүст дор хаяж 5-10 кг-аар илүү жин харуулаад илүү мөнгө авдаг юм байна лээ.Мах авсан хүмүүс хяналтын жин дээр нь тавьж үзэж байж авмаар юм байна лээ.Аймаар хүмүүс
Хариулах192.82.92.97
Maxnii lyivarchdiin bvx jin xemjvvriig shalga gulugnvvd vnen davartsan
Хариулах