Иргэн Б нь өвчний улмаас 2005 оны 07 дугаар сарын 15-ны өдөр нас барсан охин А-г нас барсныг улсын бүртгэлд бүртгүүлэлгүй бодит байдлыг нуужээ.
Улмаар нийгмийн халамжийн сангаас сар бүр олгодог хүүхдийн мөнгийг 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд сар бүр 20.000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сараас 2022 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд сар бүр 100 мянган төгрөг, нийт 4.4 сая төгрөгийг хууль бусаар авч, нийгмийн халамжийн санд хохирол учруулсан байна.
Эрүүгийн хуульд зааснаар хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авсан бол гэмт хэрэгт тооцохоор тогтоосон ба Б-гийн шунахай сэдэлтээр хүүхдийн мөнгийг хууль бусаар авсан үйлдэл нь 2012 оны 10 дугаар сараас 2022 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд үргэлжилсэн байх тул гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж шүүх дүгнэж, түүнийг гэм буруутайд тооцлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийг үйлдсэн этгээдийг 5.4-27 сая төгрөгөөр торгох, эсхүл 140-480 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг.
Шүүх Б-ийн үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хувийн байдал, хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа байдал зэргийг харгалзан түүнд 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, нийгмийн халамжийн санд учруулсан 4.4 сая төгрөгийг түүнээс гаргуулан хохирогч байгууллагад олгохоор шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
139.5.219.242
татвар, даатгал, бүртгэл, халамж ... гээд олон салбар төрийн ажил нь хоорондоо нягт уялдаа холбоотой байдаг бол ийм луйварчдад ингэж идүүлэхгүй байж болно доо, нэг хүн нас барлаа гэхэд л тэр хүнд олгогддог халамж тэтгэмж ... гэх мэт нь автоматаар зогсдог байхгүй юм бол энэ олон компьютер, компьютерын сүлжээ, интернет байсны хэрэг огт алга даа
Хариулах202.9.47.57
Ховдын хазгай хэлтэй авгай бас яав хуйвалдаж өөд болсон охиноо бусад руу төөрөгдүүлээд бузар 2 энэ бас хасгууд шив муусайн баруун аймгийхан тэр казахстан руугаа тонилвол яадын
Хариулах192.82.90.177
Baruun aimgiinhan gene uu? Haa gazriin gants neg hunii uildleer jalga dov yarisan, archaagui, amin huvia hicheesen nusan buunuudaas bolood ard tumen ni yaduu baigaa ym
202.9.47.57
Ширэн нүүртэнгүүд хасагууд гэж
Хариулах