МАН-ынхан төрийн эрх барьж буй энэ цаг үедээ авлига, албан тушаалын хэргүүдийг үгүй хийж, намаа ч цэвэрлэхээр ханцуй шамласан. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: МАН-ын дүрэмд албан ёсоор гэмт хэрэг, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон этгээдийг бүх түвшиндээ улс төрийн үйл ажиллагаанд оролцуулахгүй гэдэг заалтыг нэмсэн. Үүнийг УДШ баталсан. Намын дүрмийг ингэж өөрчилсөн нь ёс суртахууны хэм хэмжээг өндөр байлгах суурийг тавих зорилготой. Улс төрд орж, бүх түвшинд нэр дэвшиж, улс төрийн дэмжлэг туслалцааг авах гэж чамгүй олон жил хүч хөдөлмөр зарцуулдаг. Гэтэл сонгуульд нэр дэвшихдээ зарцуулсан мөнгөө олохын тулд үйл ажиллагаанд оролцдогийг таслан зогсооно.” гэж өнгөрсөн жил хэлж байсан. Тэр ч утгаараа Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон нэр бүхий гишүүдээ эхний ээлжинд МАН-аас түдгэлзүүлсэн. Харин удаан нүүрсчдээ яах бол... Одоогоор Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар УИХ-аас чөлөөлгдөх хүсэлтээ өгчихсөн чуулганы хуралдааныг хүлээж буй. Нэгэнт хуулийн байгууллагаас яллагдагчаар татан шалгаж байгаа ч УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Ш.Раднаасэд, Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр, Ц.Цэрэнпунцаг, Н.Наранбаатар нараас гадна МАН-ын гишүүн “Эрхэт Монгол” группын захирал Х.Мандахбаяр тэргүүтэй олон хүн бий. Нэгэнтээ МАН-аа цэвэрлэхийн зэрэгцээ, өрд нүүрлэсэн хулгайг үгүй хийхийн тулд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч хөтөлбөр хэрэгжүүлж “Авлигатай хийх тэмцлээсээ алхам ч ухрахгүй” гэж хэлсэн учраас ядаж намын гишүүдээ алагчлахгүй, хуулийн байгууллагад “хүлээлгэн” өгсөн нь дээр байх шүү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Сэтгэгдэл бичигдээгүй байна