Барилгын стандарт ба тэсрэх бөмбөг

Moderator
2023/02/13

Сүүлийн үед барьж байгаа барилгуудаа хамгийн түрүүнд “Газар хөдлөлтийн 8-10 баллд тэсвэртэй” гэх зэргээр рекламдаж эхэлдэг.
Өнөөдөр гамшиг тохиогоод байгаа Туркт ч мөн адил ингэж рекламддаг байж. Тухайлбал тус улсын Искендерун боомт хотод нурсан орон сууцны барилга, Антакья хотод нурсан орон сууцны барилгууд 2019 онд ашиглалтад орсон бөгөөд барилгын нээлтийнх нь үеэр барилгын компанийн эзэн “Гуклу Бхче” төсөл нь барилгын чанар, байршлын хувьд бусад барилгатай харьцуулшгүй”гэж рекламдан магтаж байж. Гэтэл үнэн чанартаа үй олноор нь ийнхүү эрстэлд оруулчхаад байна.
Эрхмүүдийн ярьснаар бол гамшиг дагуулсан газар хөдлөлтөд рекламдсан барилгууд тэсч үлдэх ёстой байв. Гэвч тэссэнгүй цаасаар хийсэн макет аятай л нурж унасан учраас өдгөө ард иргэдийнх гомдол хөвөрч эхлэв.
Олон улсын байгууллагууд ч Газар хөдөлсөн бүсэд чичирхийллийн түвшин дээд хэмжээнээс бага байсан тул бүх нурсан барилга, барилгын стандарт, газар хөдлөлтийн аюулгүй байдлын нормыг хангаагүй гэсэн дүгнэлт хийж болохоор байгааг онцолсон байсан.
Монголд ч энэ асуудлыг хөндөж, ярьж, арга хэмжээ авах учиртай. Зар сурталчилгаа нь дэндүү гоёдож чанар нь муудаж, хямд өртгөөр босгочхоод үгийн сайхан, өнгөний гоёор пааландаж ард иргэдийн эрэлт дээр дөрөөлж байгаа нь нууц биш.
Тиймээс барилгын стандартад тэр тусмаа газар хөдлөлтөд хэр тэсвэртэйд анхаарахгүй бол энэ салбарт тэсрэх бөмбөг тавьсан мэт болж мэдэх л юм.
Зөвхөн Туркт болсон эл гамшигт өрсөн барилгуудын 13 сая орчим нь норм, стандартын зөрчилтэй байсан гэдэг нь ч тогтоогдсон байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.130
    2023/02/13

    Маш нухацтай асуудал !. Сүх далайтал үхэр амар гдг үгээр цаашид явж болохгүйг Туркийн жишээ тод харууллаа. Манайх шиг цөөхөн хүнтэй боловч, нийслэл болон хот сууриндаа бөөнөөрөө орон сууцанд амьдардаг одооны байдал маш аюултай!!!.

    Хариулах