Вакцинаас "мөнгө угаасан" дарга нар ялгүй үлдэхийг санаархаж байна

Moderator
2023/02/09

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл яаралтай худалдан авалт нэрээр 2018-2020 онуудад Бүгднайрамдах Энэтхэг улсын Hester biosciences limited ХХК-иас мялзангийн вакциныг

• 2018 оны 09-р сард 651 000 ам.доллар /Тухайн үедам.долларын ханш 2,493 төгрөг байвМонгол мөнгөөр1,622,943,000 төгрөг/

• 2019 оны 07-р сард 279 000 ам.доллар /Тухайн үедам.долларын ханш 2,659 төгрөг байвМонгол мөнгөөр741,861,000 төгрөг /

• 2019 оны 12-р сард 279 000 ам.доллар /Тухайн үедам.долларын ханш 2,727 төгрөг байвМонгол мөнгөөр760,833,000 төгрөг /

• 2020 оны 04-р сард 776 457 000 төгрөгийг тус тусшилжүүлсэн байна.

Нийт 3,9 тэрбум төгрөгийг вакцин авахаар шилжүүлсэн бөгөөд энэ мөнгөний бараг тал хувь нь болох 770 000 ам.доллар Мал эмнэлгийн үржлийн газрын дэд дарга асан Заяатын Батсүхын дүү Монгол улсын иргэн Хатанбаатарын Энгүүнхүргэн Пунцагийн Амар нарын Голомт банкны дансруу гүйлгээ бүрээс долоо хоногийн дараа орсон байгаа юм.

ТодруулбалХатанбаатарын Энгүүний Голомт банк дахь … тоот дансанд 2019 оны 08-р сараас 2020 оны 08-р сар хүртэлнийт 9 удаагийн гүйлгээгээр 430 000 ам.доллор орж ирсэнбайна.

Х.Энгүүн нь З.Батсүхийн төрсөн дүү З.Тунгалагийн охинХ.Энгүүн охины аав нь АМГТГ-ын даргаар ажиллаж байсанбөхХарин ээж нь татварын байцаагч буюу төрийн албахаагчид бөгөөд энэхүү мөнгөний эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй юм.

Мөн Монгол улсын иргэн Пунцагийн Амарын Голомт банк дахь … тоот дансаар 2018 оны 10-р сараас эхлээд 340 000 ам.доллар авсанП.Амар нь З.Батсүхийн хүргэн дүү юм.

Малын вакцинаар хөлжсөн байж болзошгүй энэ үйлдэлд АТГ-аас МЭЕГ-ын дарга Д.ТүмэндэмбэрэлМал эмнэлгийн үржлийн газрын дэд дарга Заяатын Батсүх нарыг шалгасанУлмаар АТГ-аас Д.Түмэндэмбэрэлд Эрүүгийн хуулийн 22.1-д заасан эрх мэдэлалбан тушаалаа урвуулан ашиглахмөн 22.10-т заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлэээр яллагдагчаар татсан байна.

З.Батсүхийг мөн Эрүүгийн хуулийн22.1 буюу эрх мэдэлалбан тушаалаа урвуулан ашиглах, 18.6-д заасан мөнгө угаах гэсэн үндэслэлээр тус тусяллагдагчаар татжээУг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхээр болсон.

Гэвч яллагдагчид хугацаа хожижхэргээс мултрахыг санаархан нутаг нэгтнүүддээ хандаад байнаТодруулбал, 2023.01.03-нд яллах дүгнэлт үйлдсэн байхадуг яллахдүгнэлтийг хүчингүй болгож өгөөч гэж ерөнхий прокурорт ханджээ.

Өөрөөр хэлбэл яллагдагчид өөрийн нутгийн ахерөнхий прокурорт хандажхэргийг удаашруулжхугацаа хожиж байгааг эх сурвалж хэллээХуулиар хянан шийдвэрлэх хугацаа нь ерөнхий прокурорын хувьд дуусчихсан байгаа боловч одоогоор ямар нэгэн шийдвэр гаргалгүй бариад байгаа юм.

Өвөрхангайнхан нэг талаараа төр барьж буй гэж хэлэхэд хилсдэхгүй цаг хугацаанд амьдарч байгаа билээ энэ цагт. ЕТГ-н даргын фракцад багтаж буй ах намын бүлгийн дарга тэргүүтэй Өвөрхангайн их их хурлын гишүүд яллагдагчаар татагдаад буй Батсүхийн аав Заяат гэгч МАХН-ын нөлөө бүхий дарга цэрэг хийж явсан хүнтэй хамт буй энэ зураг басих сонирхол татна.

Дансанд нь мөнгө нь ороод ирсэн илэрхий хэргийгнутгийнхаа ерөнхий прокурорт нөлөөлөх замаар яллах дүгнэлт хүчингүй болгож өгөө гээд ичих ч үгүй гомдолгаргаж чадаж байгаа Заяатын Батсүх гэгч бол цаанаа яалт ч үгүй том артай болоод л ял завшина гэж санаанд нь багтаж буй бололтой.

Иймэрхүү татвар төлөгчдийн мөнгийг хувийн халаастайгаа адилтган боддог “хурган дарга” нарыг монгол төр толгойгнь илээд байвал цаашид хэрхэх вэ? Татвар төлөгчдийн хоёртэрбум орчим төгрөгийг завшчихаад байхад хэргийг удаашруулахыг санаархаж буй яллагдагчдаар татагдсан этгээдүүдийн талаар бид эргэж мэдээлсээр байх болно.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 49.0.137.164
    2023/02/10

    Tolgoig ni ileed ongorvol ch bugd eserguuzne shuu !

    Хариулах
  • 66.181.183.242
    2023/02/09

    Hogiin yum b e ger bul huuhdeeree mongo idne bas tatvariin gazart ajilladag gej baigaa

    Хариулах
  • 202.55.191.194
    2023/02/09

    НИЙЛЭЭД ХУССАН, БҮГДИЙГ НЬ ШОРОНД ХИЙ.

    Хариулах