Хорвоод мэндлээд гуравхан жил болсон охиноо бусдын буруугаас алдчихаад энэлэн шаналан байгаа эх, эцэг хоёроор цагдаа болон эмнэлгийн байгууллагууд тохуурсаар байна.
Тохуурхсаар гэхийн учир нь эмнэлэгт эмчлүүлж эм тариагаа хийлгэж байгаа, эргэлтээр ирсэн ээжтэйгээ охин ямар цовоо цолгиун уулзаж байгаа, таарахгүй тарига тариулаад бөөлжиж байгаа зэрэг үйл явц бичигдсэн байх ёстой камерын бичлэгийг талийгаач охины аав авах гэж олон хоног хөөцөлдсөн. Гэтэл өчигдөр буюу бараг 14 хоногийн дараа “Камер нь бичдэггүй юм байна. З.Балдандугар даргаас ийм бичиг ирсэн” гэж цагдаагийн ажилтан хэлж. Тэгвэл хохирогч аав “Эмнэлгийн камерын бичлэгийг бушуухан авмаар байна. Энэ “чухал нотлох баримт" гэж БГД-ийн цагдаагийн I хэлтсийн мөрдөгчид 1 дүгээр сарын 20-ноос эхлэн удаа дараа шаардаж байхад “Би ажлаа мэдэж байна” гэж ихэрхэж байсан цагдаагийн ажилтан яагаад тэр олон хоногт НОТЛОХ БАРИМТ болох бичлэгийг аваагүй юм бол... гэх асуулт хариулт нэхсээр үлдэв. Нөгөөтэйгүүр камер нь бичдэг гэдгийг эмнэлгийн ажилтан, тухайн үед эмнэлгээр үйлчлүүлж байсан иргэд ч хэлдэг бөгөөд өчигдөр ч эмнэлэгийн камер нь ажиллаж байв. Энд нэг зүйлийг тодотгон өгүүлэхэд БГД-ийн нэгдсэн эмнэлгийн дарга З.Балдандугар гэгчээс ийм үйлдэл өлхөн гарна гэдгийг түүнийг мэддэг хүмүүс нотлоод өгнө. Товчхондоо бол өөртөө урамшуулалт цалин олгодог, өрөөлийг дорд үздэг, хов живээр ажлаа явуулдаг, томоохон татаасаар энэ албан тушаалд иухалсан, талийгаач охиныг буруу эмчилсэн эмчээр нь задлан шинжилгээ хийлгэсэн гээд бараг л 9 шид нь бүрдсэн гэж болохоор тэр нөхөрт КАМЕРЫН БИЧЛЭГИЙГ устгах бол юу ч биш. Гэхдээ түүний эл үйлдлийг зөвтгөж нуун дарагдуулагсдад анхааруулахад эл хэрэг яв явасаар бяцхан охины амь насыг хохироосон хэрэгтэй холбогдох учраас иргэний үүргээ ухамсарлаж, мэдээллийг үнэн зөвөөр өгөх үүрэгтэй. Нөгөөтэйгүүр үртэй үндэстэй, өр зөөлөн нэгэн байж л таарна. Тэгээд ч үнэн хэзээд ялдаг жамтай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
66.181.191.232
Ер нь эмч нар муухай зантай би гэж биеэ тоосон Тангаргаа умартсан нөхдүүд олонбайдаг Өөрсдөө мэрэгжлээ сонгосон баймаар юм Бас өөрсдөө ажил хийж амьдралаа залгуулж байгаа биз дэДургүй бол боличх лдо
Хариулах124.158.68.70
Бид хэддүгээр зуунд амьдраад байна бичиг үсэг мэддэггүй хүмүүсээр сувилагч хийлгэхээ болимоор юм аа
Хариулах192.82.80.36
Энэ хүнээ ЭМЯ огцруулаачээ!!! Эс бөгөөс өөрсдийн чинь толгойг л цусдана даа. Ийм хариуцлагагүй хүн дахиад л алдаа гаргана, тэднээс болж сайд чинь огцрох хүртэл юм болох вмй дээ
Хариулах