​ Малаас дор үнэлэгдсэн Монгол хүн

Moderator
2023/02/09

Монгол хүн Монголын баялаг гэх үг ул болж, Монгол мал баялаг нь болсон бололтой.Одоогоос 15 жилийн өмнө буюу 2008 онд “С.Баярын Засгийн газрын үед хүн болж мэндэлснээс ямаа болж төрсөн нь дээр” гэх үг гарч байв. Тухайн үед ноолуурын нөхөн олговорт зориулж Засгийн газар Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 30.5 тэрбум төгрөг гаргаж байсан хэрэг.

Гэтэл өдгөө дахиад үхэрт өчнөөн тэрбум зарцуулахаар болж байна. Тодруулбал, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун “Таван сая үхэр ээмэгжүүлэхэд 13 тэрбум орчим төгрөг зарцуулна.” гэж мэдэгдсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргэж байна.

 Хэдийгээр төсвөөс бус бусад төсөл, хөтөлбөрүүдээс санхүүжилтийг нь гаргах юм гэнэ.Сар хүрэхгүй хугацааны өмнө төсөвлөсөн хөрөнгө мөнгө хэмнэхийн тулд хүүхдүүдээсээ хүртэл харамлаж байсан Засгийн газар өнөөдөр үхэрт зориулж 13 тэрбум төгрөг зарцуулах гэж байгааг ойлгоход бэрх.

 Тэгээд ч мал бол малчдын өмч. Малаа ээмэгжүүлэх эсэх нь тэдний дур бас ажил. Түүнчлэн бэлчээрийн мал аж ахуйд ээмэгжүүлэлт хийх нь зохимжгүй, эргээд эзэн нь малаа бус ээмгийг нь хайх хэрэг гардаг талаар малчид ч ам муутай байдаг, үр дүнгүй ажил.

 Х.Болорчулуун сайдын өөрийнх нь сонгогдсон тойрог, Дорнод аймаг л гэхэд 2011 оноос эхэлсэн мал ээмжэгжүүлэх ажлын хүрээнд 2021 он буюу 10 жил болоход нийт мал сүргийнхээ 10 хувийг л ээмэгжүүлж, нэгдсэн программд бүртгүүлсэн тоо баримт бий.


Бүтэн 10 жилийн хугацаанд нэг аймаг малынхаа ердөө 10 хувийг ээмжэгжүүлж байгаа чинь энэ ажлын үр дүн ямар байгааг харуулж байна. Атал эрхэм гишүүн Х.Болорчулуун сайд болсон биш дахиад л үрэлгэн зардал гаргаж, үхэр ээмэгжүүлэх тухай шийдвэр гаргах болсноо зарлаж байгаа нь энэ цагийн эмгэнэл шүү.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.20.149
    2023/02/11

    5,5 сая үхэрнээс жил бүр 2 сая төл авна, жилдээ 1,5 сая үхрийн махыг идшинд болон экспортонд гаргана, энэ бол хэзээ ч тасрахгүй үргэлжлэх бизнес байгаа биздээ, Болорчулуун тэнэг бишээ, мөнхийн орлоготой бизнесээ олоод л харсан байна, гэхдээ төрийн нэр барьж эхлүүллээ.

    Хариулах
  • 202.55.191.194
    2023/02/09

    ЭЭМЭГНИЙ МӨНГӨӨ МАЛЧДАД ӨГ???

    Хариулах
  • 202.179.21.204
    2023/02/09

    helgii bolorchuluun said hiih chadvargui hun

    Хариулах