Ардчилсан намаас Тэмцэгч Д.Мөнх-Эрдэнийг суллахыг шаардаж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт шаардлага хүргүүллээ.
Хэвлэлийн хуралд Ардчилсан намын Дэд дарга Б.Ган-Очир, АН-ын УТЗ-ийн гишүүн Ц.Одонтунгалаг, АН-ын ҮБХ-ны гишүүн Т.Батцогт, ҮБХ-ны гишүүн О.Батханд, ҮБХ-ны гишүүн П.Тогтохбаяр, АН-ын Намын байгуулалтын газрын дарга Ж.Өнөржаргал болон АН-ын гишүүн П.Галиндэв нар оролцлоо.
Хэвлэлийн хурлын үеэр Ардчилсан намын гишүүн П.Галиндэв хэлэхдээ, “Монгол Улсад өнөөдөр үгээ хэлсний төлөө, лайв хийсний төлөө шоронд ордог нийгэм бий болчихсон юм уу? МАН-ын үед л лайв хийсэн иргэнээ шоронд хийдэг нийгэм, дарангуйлал бүрдэж байна. МАН эрх мэдэлтэй байх үедээ, эрх мэдэл нь хэтрэх үедээ дандаа хэлмэгдүүлэлт явуулж байсан. Өнөөдөр ардчилсан нийгэмд, XXI дүгээр зуунд үгээ хэлсэн, лайв хийсэн, төр засгийг шүүмжилснийхээ төлөө шоронд ордог ийм нийгмийг бүтээж болохгүй. Залуучууд талбай дээр жагсвал шоронд хийдэг, үзэл бодлоо илэрхийлбэл шоронд хийдэг нийгмийг бүрдүүлсэн байна. Өнөөдөр монголд нүүрс, концесс, ждү гэх мэт маш олон хулгай байна. энэ бүгдийг хэлсэн хүн бүрийг шоронд хийгээд байх уу? ” гэлээ.
Мөн Ардчилсан намын Дэд дарга Б.Ган-Очир хэлэхдээ, “Монголын ард түмний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хаан боогдуулж сонгуулийн үеэр өөрсдийн эрх мэдлийг бататгаж монгол орон даяар энэ сүлжээг хаахын тулд олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах нэртэй ч МАН-ыг олон нийтийн сүлжээнд хамгаалах хуулиа баталсан. Үүний хажуугаар сошиалд үзэл бодлоо илэрхийлдэг маш олон хүнийг төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн гэх үндэслэлээр хорьж байна. Сошиалд үзэл бодлоо илэрхийлдэг олон залуусын эрхийг хамгаална гэдэг бол Ардчилсан намын гол үүрэг юм” гэлээ
Харин Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Т.Батцогт хэлэхдээ, “Монголчуудын амьдрал өдөр ирэх тусам уруудан доройтож байна. Энэ бүх асуудал нь авлига, хээл хахууль, албан тушаал, хөгжлийн банк болон нүүрстэй холбоотой хулгай дээрэм болсон. Энэ хулгай дээрэм, болохгүй байгаа зүйлийг нийгэмд ил гаргаж ил тод, иргэдэд нээлттэй мэдээлэл өгч байгаа иргэдийг барьж хорьдог тогтолцоо бий болчихлоо. Үүнийг бид эсэргүүцэж байна. Үгээ хэлсэн хүн бүрийг бид хамгаалахын төлөө байна” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
202.9.40.133
MAN.bolood hulgaichuudiig il tsagaan helsen hun bolgon zuugdaj shorond tarchlaaj bga.Tulga huu bol bolovstoltoi chadvarlag zaluu.olon sar shorond bn.Ed nariin setgeeguig setgedeg mundag zaluu bsan.440.ih naydaar hulgai hiisenguud n shorond orohgui.shuumjilsen bolgoniig amiig n haaj booj bn.Nymbaatar ymar bolovsroltoi.huuliin said hiih chadvar.zangarag bnuu ene nuhert.Tulga.Batzand an.Hulan
Хариулах