Төрийн албаныхны өнөөх л танил тал ар өврийн хаалга, ах дүү амраг саднаа татаж нааш цааш болгож улсын ажлыг гацаадаг байдал үргэлжилсээр л байна.
Ингэж хэлэхийн учир нь ирэх сард Франц улсад Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “АБИЛИМПИЙН УР ЧАДВАР”-ын тэмцээн болно. Монгол Улсаа төлөөлж 6-7 хүүхэд оролцох бөгөөд тэдэнд мэргэжлийн дохионы хэлмэрч хэрэгтэй. Оролцогч бүр өөрсдийн гэсэн хэлмэрчтэй байж гэмээнэ амжилт гаргадаг.
Товчхондоо бол 7 тамирчинд 2-3 хэлмэрч хүрэлцдэггүй гэсэн үг. Өмнө нь ч ийм алдаанаас болж манай оролцогч тамирчид амжилт үзүүлж чадаагүй гашуун түүхтэй. Гэтэл энэ удаа мөн л алдаагаа давтаж, ар өврийн хаалгаар албад хэлтсийн дарга нараа дохионы хэлмэрч багш нарын оронд авч явахаар болчихож.
Тодруулбал Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн мэргэжлийн боловсрол олгох сургуулийн эрхлэгч Б.Алтмаа нь өөрийн хамаарал, бүхий багш нар, албадын дарга нараа авч явах гэж буй бөгөөд мэргэжлийн дохионы хэлмэрч багш нараа "жийжээ".
Тэр ч бүү хэл бүр явах хүмүүсийнхээ материалыг орчуулуулчхаад хөлсөнд хүн тус бүрээс 90 мянган төгрөг нэхсэн байх жишээтэй.
Төрийн албаны ийм байдал газар авсаар, явсаар, ужгирсаар нэг л мэдэхэд асар том авлигал болж Монгол Улсын хөгжил цэцэглэлтээс хойш чангаасаар байгааг Хөдөлмөр нийгмийн хамгаалоын яамны удирдлагуудад сануулахад илүүдэх юун. Мөн Ерөнхий сайдын ивээл дор анх удаа энэ тэмцээнийг Монголдоо “Монгол -АБИЛИМП” нэртэйгээр зохион байгуулж байсан бөгөөд ирэх сарын тэмцээнд оролцох тамирчдад хэлтсийн дарга нар биш хэлмэрч оручуулагч хэрэгтэй гэдгийг дахин сануулъя.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна