Байшин шатаж, нэг хүн түймэрт өртөж нас баржээ

Moderator
2023/02/08

Байшин шатаж, 30 настай эрэгтэй гал түймэрт өртөж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. 

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны төвийн.... тоот иргэн Б, Ц нарын 1 давхар байшин энэ сарын 07-ны өдрийн 23:18 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 02.08-ны өдрийн 01:18 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна. 

Тус сумын Бугант тосгоны Цагдаагийн тасгийн алба хаагчид, орон нутгийн иргэд 23:25 цагт очиход иргэн Б, Ц нарын 7х14 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 5 цаг 55 минут ажиллан 02.08-ны өдрийн 05.10 цагт галыг бүрэн унтраасан. Тус гал түймэрт 30 настай иргэн Б өртөж нас баржээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна