Барилгачдын хөдөлмөр нүдэн дээр илхэн харагддаг бол соёл урлагийнхны хөдөлмөр, үр шим нь хожмоо мэдрэгддэг. Соёл урлагаар бид хүмүүжиж, ирээдүйн иргэдээ ч соёл урлагаар л хүмүүжүүлдэг. Тиймээс соёл урлагийг дэлхий нийт чухалчилж авч үздэг. Салбарын хүмүүс нь ч сэтгэл зүрхээ зориулан ажилладаг. Манай улсад ч мөн адил соёл урлагийнхан бор зүрхээрээ зүтгэсээр өнөөгийн түвшинд хүрсэн. Ялангуяа орон нутгийн театрынхан урлагт сэтгэл зүрхээ зориулан ажилладаг. Гэсэн ч тэд 600-800 мянган төгрөгийн цалинтай. Одоогийн нийгэмд 1.500.000 төгрөгийн цалин хүрэлцэхгүй байхад үүний тал цалингаар амьдралаа залгуулна гэдэг тун бэрх ч урлагт хайртай тэд чин сэтгэлээрээ ажлаа хийсээр л байна.
Үнэндээ бол тэднийг орон нутгийн иргэдийн сэтгэлийг хөглөж байдаг улсууд гээд хэлчхэд нэг их буруудахгүй. Орон нутгийн театрынхаа галыг манаж үлдсэн цөөхөн хэдэн уран бүтээлч өнөөдөр туйлдаж, ажил хаялт хүртэл зарлаж байна. Арга ч үгүй биз.
Уг нь бол манай улс Соёлын яамтай, сайдтай. Гэвч Ч.Номин сайд орон нутгийн уран бүтээлчдээ хөсөр хаяж буй нь иргэдийн урлаг, уран сайхан үзэх нүдийг нь боосонтой ижил болчхоод байна.
Соёлын салбар бол шоу нэвтрүүлэг хийхээс тэс өөр, өргөн хүрээний хариуцлагатай ажил. Соёлын сайд нь бодлого ярьж, Монголын өв уламжлалаа дэлхийд таниулна гэж том дуугарч байхад тэнд орон нутгийн буйдхан театр сүйрч байгаа нь ярихаас илүү хийх нь чухал болохыг харуулж буй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
49.0.137.164
ene yamand Baybayr gej bas neg setertei Pazan bainaa bas ajil hiihgui yugaa ch oilgolgui zag nogzoogch yah we Ard tumeen ????
Хариулах66.181.160.113
зүгээр сууж байгаад 1,500,000 авахгүй шүү. Ажлаа хий
Хариулах