Нийслэлийн иргэд нийтээрээ агаар, хөрсний бохирдолд хордож, өвөлдөө халиа дошинд хашуулж, зундаа үер усанд боогдож, замын түгжрэлд бухимдахгүй байх боломж байна. Бүр урт хугацаа, их хэмжээний хөрөнгө ч шаардлагагүй.
Тэр нь олон нийтийн амны бай болоод байдаг Сэлбэ гол.
Нийслэлчүүд Сэлбэ голоо сэргээчихвэл агаар, хөрсний бохирдлоос сална. Цаашлаад Сэлбэ голынхоо эргийг тохижуулж, хөгжүүлээд автозамын түгжрэлийг бууруулж, явган болон дугуйн зам, амралт зугаалга, худалдаа үйлчилгээний бүс, хонгилын систем зэргийг бүхэлд нь шийдэх боломжтой байгаа аж. Мэдээж үүнийг дагаад гэр хорооллын барилгажилтын ажил ч өргөжнө.
Эдгээрийг Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдоржийн “Сэлбэ сэргэлт” төслөөс харж болохоор байгаа юм.
Нийслэлчүүд Сэлбэ голыг өөрийн ойрын хүрээнээс л харж, мэддэг. Ихэнх нь Сансар, Имарт, Арслантай гүүр, хүүхдийн парк орчмыг нь мэднэ. Учир нь тухайн хэсэг нь хотын төв дундуур урсаж буй бөгөөд Сэлбэ голд байдаг ердөө есхөн км далан, түшиц ханатай орчин.
Харин бусад нь буюу Сэлбэ голын 70 хувь нь ямар ч далангүй. Тиймээс л БЗД-ийн 27, СБД-ийн 16 дугаар хорооны Сэлбэ гол дагуух өрхүүд өвөлдөө халиа, зундаа намагт боогдож, СБД-ийн 8, БЗД-ийн 3, 6, 25, 26 дугаар хороод урсацгүй болсон хэсгийн хогонд дарагдаж, Баянмонгол, Саруул, Дүнжингарав зэрэг орон сууцны хороолол үерийн усанд автаж байгаа.
Мэдээж Сэлбэ голын урсцаа дагаад орон сууцны хорооллын орц, гарц хийхийн тулд стандартын бус гүүрэн зам тавьж, усны салааг боосон, урсацгүй болчихсон гээд шороо асгаж байгаад амьдрах гэрээ барьчихсан, ачааны машины зогсоол хийчихсэн хэсгүүд Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт бий.
Уг нь Сэлбэ голыг бүхэлд нь урсцыг нь сайжруулж, даланжуулах ажил хийе гэвэл Дамбадаржаагаас Сонсголон хүртэл ердөө 21.6 км. Нийслэлийн төвийн бүх дүүргийг хамарна.
Магадгүй зарим хүн Сэлбэ голын тохижилт, сэргээлт, зэргээр олон ажил хийгдсэн ч үр дүнд хүрээгүй гэх шүүмжлэлийг “шидлэх” л байх. Гэвч хотын зөвхөн төв хэсгийг анхаарч бусад газрыг орхигдуулахгүйгээр голынхоо урсцыг нэмэгдүүлж, бусад эко систем, иргэдийн ая тухыг хангахыг хүсвэл хамгийн хурдан, өртөг, төсөв багатай “Сэлбэ сэргэлт” төслийг сонирхох байтугай бүр ханцуй шамлан орох шаардлагатай болчхоод байгаа ойлгох учиртай.
“Сэлбэ сэргэлт” төслийг санаачлагчид хамгийн богино хугацаанд буюу ердөө энэ жилийн бүтээн байгуулалтын саруудад ажлыг хийж дуусгах боломжтой гэж байна. Учир нь Сэлбэ дагуу газар чөлөөлөлтийн ажил хийгдэхгүй.
Мөн үндэсний аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулбал ажиллах хүчний хувьд ч хүлээлт үүсгэхгүйгээр шийдвэрлэх боломжтой аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сүрьеэ өвчнийг эрт илрүүлж, бүрэн төгс эдгээснээр нийгэмд халдвар тархах гинжин хэлхээг таслан зогсоох боломжтой“
Хилчид хүний амь аварчээ
Баянзүрх дүүрэг түргэн үйлчилгээний цэг буюу ТҮЦ эрхэлдэг иргэн, аж ахуй нэгжүүдтэй уулзаж санал солилцлоо
БҮЛЭГЛЭН ДЭЭРЭМ ХИЙЖ 42 НАСТАЙ ЭРЭГТЭЙН ГАР УТАС, БЭЛЭН МӨНГИЙГ ДЭЭРЭМДСЭН ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
Т.Аюурсайханыг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын үүрэгт ажлаас чөлөөллөө
"ЭЭМЭГ сайд”-ын ээлжит ЭНДҮҮРЭЛ
Засгийн газрын ШҮГЭЛ-ийг Х.Булгантуяа шүлсдчихлээ
66.181.183.210
Ийм юмаа дэмжээд хийлгэмээр байнаа
Хариулах66.181.160.42
demjij bna yamar goyo boloh yum be ahmaduudad ugui re mun heregtei bna odoo bol guuren door arhidana gol ruugaa hog hayana 2 jiliin umnu barag shirgeh shahsan sh dee idsen uusan olon terbumiig ni tuluuleed ene metiin olond heregtei buteen baiguulalt hiivel ch saihan bnaa
Хариулах64.119.16.186
Дэмжиж бн. Маш гоё зураглал харагдаж байна
Хариулах