С.Чинзориг: Ж.Энхцэцэгийг буцаан томилох шийдвэр гараагүй

Moderator
2023/02/02

"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг өнгөрсөн аравдугаар сарын 13-ны /2022.10.13/ өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тодруулбал, түүнийг удаа дараа ёс зүйн алдаа гаргасан болон хугацаат үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй үндэслэлээр Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд тушаал гаргаж чөлөөлсөн. 

Уг асуудалтай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ажлын хэсэг гаргаж "Өргөө" амаржих газарт шалгалт оруулсан ч одоогоор хариу гараагүй байгаа юм. Мөн Ж.Энхцэцэг нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэх асуудлаар Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг шүүхэд өгсөн билээ.  Тэгвэл 21 хоногийн өмнө Эрүүл мэндийн сайдаар томилогдсон С.Чинзориг нь саяхан Ж.Энхцэцэгийг хүлээн авч уулзаад "Өргөө" амаржих газрын захиралд дахин томилж магадгүй талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл уг асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Ж.Энхцэцэгийг буцаан томилох шийдвэр гараагүй. Миний хувьд эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан, АШУҮИС-д багшилж байсан туршлагатай хүнийх нь хувьд уулзаж, санал бодлыг нь сонссон. Томилгооны тухайд хоёр ажлын хэсгийн дүгнэлт гарсан юм билээ. Цаашид бол “Өргөө” амаржих газрын даргыг яаралтай томилох шаардлагатай. “Хүрээ”, “Өргөө” амаржих газрын даргыг нэг хүн давхар үүрэг гүйцэтгээд явж байна. Ер нь бол энэ томилгоог нээлттэй сонгон шалгаруулалтаар зарлах байр суурьтай байна” гэлээ.




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.216.139
    2023/02/02

    Энэ 60 дөхсөн эмэгтэй мөртлөө дэндүү ёс зүйгүй

    Хариулах
  • 139.5.216.139
    2023/02/02

    Нэг жил 6 сар дарга хийхдээ төрөх газрыг өрөнд оруулж,хамт олныг хагалан бутаргаж,130 гаруй хүнийг ажлаас хална гэдэг үнэхээр аймаар.Тийм хүнийг дахин томилох гээд байсан гэжүү.

    Хариулах
  • 202.179.27.203
    2023/02/02

    Энэ 1 гамшиг гуниг царайлсан нам дагасан ийм хегшин толгойгvй бэсда сонгохоо больчихооч ЭМ~ийн салбарт нь яамаа толгойлчих аваад явчих эрдэмтэн мэргэд докторууд байдаггvй юмуу

    Хариулах
  • 59.153.113.174
    2023/02/02

    Хүүе энэ тэтгэвэрийн насны авгайн оронд залуу чадалтай боловсон хүчин томил энэ аймшгийн эмгэн шүү шуналтай

    Хариулах
    • 202.179.27.203
      2023/02/02

      Чи хулгайч нарын 1 байна даа