Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ах хуст тау багийн 2 дугаар гудамжинд иргэн М-нь нэгдүгээр 18-ны өдрийн 21:40 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсныг Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байгаад үр дүнд хүрээгүй тул эрэн хайх хүсэлтийг хоёрдугаар сарын 01-ний өдөр аймгийн Онцгой байдлдын газарт ирүүлжээ.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, Зэвсэгт хүчний 331 дүгээр анги, мөн 340 дүгээр анги, Хилийн 0165 дугаар анги, мөн 0285 дугаар анги, тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн М /19 настай, эмэгтэй/-г 02.01-ний өдрийн 13:25 цагаас эхлэн Бугат сумын Улаантолгой багийн “Шинэ даваа” гэдэг газрааас Өлгий сумын Хөх толгой багийн “Хүрэн зуух”, “Цагаан-Эрэг”, “Алтан-Өлгий” гэдэг газруудад нийт 148 км-т явганаар болон автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт түр зогсоосон. 02.02-ны өдрийн 10:00 цагт дахин эхлүүлсэн талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Эх сурвалж: М.Ариунаа
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Сэтгэгдэл бичигдээгүй байна