​ Гэмгүй иргэнд 15 хэрэг тохсон гурван цагдаагийн ялыг хэвээр үлдээлээ

Moderator
2023/02/02

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтсийн алба хаагчид болох Д.Чинбат, Г.Гандалай, Л.Батцэнгэл нар Монгол улсын иргэн Д-г гэртээ байхад нь баривчлан цагдаагийн хэсэгт авч ирсэн. Улмаар 2019.10.24-25-нд шилжих шөнө гавлаж цагдаагийн хэсэгт хонуулахдаа эрүүдэн шүүж СХД-ийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн эзэнгүй 15 хэргийг тохсон байна. Ингэхдээ нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн байна. Иргэн Д-г эрүүдэн шүүсэн, 15 гэмт хэрэг тохсон болох нь шүүхээр нотлогдсон. Тиймээс гэмгүй хүнийг эрүүдэн шүүж, 15 хэрэг тохсон цагдаа нарыг гэм буруутай эсэхийг шүүхээр хэлэлцсэн.

Тодруулбал, гэмгүй иргэнд 15 хэрэг тохож, эрүүдэн шүүсэн цагдаа нар болох Д.Чинбат, Г.Гандалай, Л.Батцэнгэл нарыг 2022.01.04-05-ны өдрүүдэд хуралдсан Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож цагдаа тус бүрд нь долоон сая төгрөгөөр торгох ял оноосон юм. Мөн гурван цагдаагийн нэг нь болох Д.Чинбатын нотлох баримт будлиантуулсан хэрэгт нь 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялын хэмжээг 12.400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 12.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгээд өнгөрсөн.
Уг хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж цагдаа нарт оноосон ялыг хэвээр үлдээсэн байна.
Дашрамд дуулгахад, цагдаа нар хэрхэн эрүүдэн шүүсэн талаар хохирогч Д “... миний өөдөөс ирээд баруун гараараа зүүн хацар руу 2 удаа алгадсан. Би 2 дахь алгадалт дээр нь хажуу тийшээ, биеийнхээ баруун хэсгээр газарт унасан. Би газарт унахад тэр дарга нь гэх эрэгтэй баашлаад байгаарай бос гээд зүүн хөлийн шилбэний урд хэсэг рүү зүүн хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Би боссон... Ариун цэврийн өрөөнд байхдаа гар утсаар бичлэг хийж байсан ба Ч, Б хоёр ээлжлээд бичлэг хийсэн.... зүүн гарын булчин хэсэгт баруун гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон, хажуугаас нь Ч “чи үнэнээ хэл, хэнээс авсан юм бэ гээд” зүүн талын хавирга хэсэг рүү баруун гараараа 2-3 удаа цохисон, Б цагдаа зүүн гуяны дээд хэсэг рүү баруун хөлөөрөө 2-3 удаа өвдгөөрөө өвдөглөж цохисон, мөн шилбэ хэсэг рүү гутлынхаа урд хэсгээр өшиглөсөн, урд талд зогсож байгаад гутлынхаа урд хэсгээр өшиглөсөн. Тэр хоёр ээлжлээд л над руу ирээд өшиглөх, цохихдоо 2-3 удаа цохих, өшиглөх байдалтай байсан. ...” хэмээн мэдүүлсэн байдаг.

Анхан болон давж заалдах үатны шүүхээс ял сонссон цагдаа нарыг эрүүгийн хуулийн
21.1 дүгээр зүйл.Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах
2.Энэ гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч, ажилтан үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
21.12 дугаар зүйл.Эрүү шүүлт тулгах
1.Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус зааснаар ял оноосон.
Өөрөөр хэлбэл, шүүхээс цагдаа нарт хорих ял оноож болох байсан ч торгох ял оноогоод өнгөрсөн юм. Харин гэмгүй иргэнийг эрүүдэн шүүсэн цагдаа нар торгуулахгүй хэмээн үзэж давж заалдах шатны шүүхэд хандсан ч ялыг нь хэвээр үлдээсэн нь энэ юм.
Давахын шийдвэр: https://shuukh.mn/single_case/16100?daterange=2022-01-01%20-%202023-02-01&id=2&court_cat=2&bb=1


Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан





Сэтгэгдэл (16)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.61
    2023/02/04

    Turiin nvvr tsagdaagaasaa haragddag baij baigaag n ee irgeddee bolohoor hatuu handaad erh medeltnvvded bolohoor gululzuud yu ch hiij chaddaggyi hugiin hignuuf

    Хариулах
  • 64.119.24.230
    2023/02/04

    Муу лалруудыг насаар нь гяндал ясыг нь цайлгах ёстой

    Хариулах
  • 103.140.11.181
    2023/02/03

    Эгэ ёстой хогн шүүх тэй орон шүү хүнд ял тулгаад эрүүдн шүүгд бхд хэдн төгр торгоод л боллооо пу

    Хариулах
  • 59.153.113.174
    2023/02/03

    Tsagdaa gedeg ork

    Хариулах
  • 202.55.188.120
    2023/02/03

    Хэдхэн төгөргөөр торгоол болоо .цагдаад хууль үйчилдгүй юм бна.тэгвэл хэрэг хийдэг хэрэгтэн хүн байсанч цагдаа болчвол болох юм бна үсрээл хэдхэн төгрөгөөр торгуулах юм бна.

    Хариулах
  • 202.126.90.138
    2023/02/02

    Mantuun buuznii mungu ugchihgvidee hhha ugaasaa tsagdaanuud hvnees undaa mantuun buuz awhuulahgeel chichreed baidiin bnleeshd shornonch ter boortsognii shoron

    Хариулах
    • 66.181.161.129
      2023/02/02

      Хн ингээд л болоо юу?жирийн. Гэмгүй хүнийг зодож,гүтгэж.,ажил амьдралыг нь алдагдуулж,нэр хүндийг нь гутаан доромжилсон цагдаа нарт яагаад ийм тоглоом шиг шийтгэл өгч бга юм бэ? Шоронд хийх хэрэгтэй тэр тусамаа онцгойн ялтангуудтай цуг хорих 2-4 жилийн ял өгөх хэрэгтэй шүү дээ яагаад жирийн иргэнээс бага ял өгч бга юм бэ?гэмгүй хүнийг гэмтэн болгох гэж хүчирхийлж байхад толгойг нь илээд байх юм.ямар шүүх гэж ийм байдаг байнаа

  • 202.126.90.138
    2023/02/02

    Uursdiin yltan bolgohgvi muu gambaa nariig

    Хариулах
  • 64.119.24.91
    2023/02/02

    Ял нь багадсан байна

    Хариулах
  • 66.181.160.77
    2023/02/02

    2010 onoo ovol heden tsagdaa gert maani dairch orj ireed SH duurgiin tsagdaagiin gazar avaachij taxi deeremdsen gej hereg tulgaj jinhene nohoi shig zoduulj bailaa. Deerni ijil tostei buh hergiig chi hiisen gej tohgej ih uzsen dee. Aimshigtai bsan shuu kk

    Хариулах
  • 43.228.131.238
    2023/02/02

    Хүүеээ тэр гэмгүй иргэний хохирлыг тэгээд хэн барагдуулах юм, сэтгэл санаа, болон цаг хугацааны хохирлыг төр барагдуулаач, бүр амар юм болох нь.

    Хариулах
  • 66.181.161.168
    2023/02/02

    Tsadgaa iim zevuun sheesnvvd engiin irgedtei nohoi gahai shig mungutei erx medeltengvvdiig xaraad shees n goojood alga bolno xoshnogo dolooson gulug

    Хариулах
  • 192.82.77.122
    2023/02/02

    Яагаад гэмгүй хүнд хэрэг тулгадаг бна харгис эрүү шүүлт хииж гэмгүй хүний эрүүл мэндийг юманд бодохгүй зэрлэг хандах ес бж болохгүй юма энэ шинэ суралцаж ирээдүйд мардөн байцаагч болох сурагчдад ес уртахуунсайн заах хэрэгтэй мөрдөс зүүх гэж худла хэрэг илрүүлсэн болж гэмгүй хүний амдралаар тоглодогоо болимоор иим явдаг цагдаагийн гаүруудад их бн

    Хариулах
  • 202.126.90.87
    2023/02/02

    цагдаа нарт иймэрхүү үйлдэл ерөн л байдаг юм шиг байгаа юм энийг хуулийн санкцийг чангаруулж шийтгэх хэрагтэйдээ хүнийн ингэж л хэлмэгдүүлдэг байгаа шүү.

    Хариулах
  • 203.91.115.56
    2023/02/02

    Хорих ял авбал хэцүүхэн л юмнууд байх байжээ

    Хариулах
    • 66.181.161.65
      2023/02/02

      Hugin novshnud yal ni bagadsan bna shu gemgui hunig ingej hohiroj bdog yumu yamar yumara tsagda bson yim