Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 1-нд шилжих шөнө “Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хутгалуулсан хүн ирлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээлэлд тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад 19 настай, эрэгтэй А гэгч нь нэгдүгээр сарын 31-ний өдрийн 23.00 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс "Тоёота" маркийн тээврийн хэрэгсэлд сууж, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр 5 буудлын орчим хүргүүлэхдээ жолооч 24 настай эрэгтэй З гэгчтэй төлбөрөөс үүдэн маргалджээ.
Улмаар хохирогчийг зодож, хоолой хэсэгт нь нэг удаа зүсэж, хэвлий болон гарын хэсэгт нийт дөрвөн удаа хутгалан, гарыг нь хүлж, түүнийг тээврийн хэрэгслийн тээшинд хийн, Улаанбаатараас Орхон аймгийн чиглэлд авч явсан байна. Гэмт этгээд Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх үедээ хохирогчийг машины тээшнээс гарган, суудалд суулгаж, цааш явсаар Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд “Найзтайгаа хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдаад, хутгалчихлаа” гэж хэлэн, хохирогчийг үлдээгээд гарчээ.
Энэ үед нь Орхон аймгийн цагдаагийн газрын алба хаагчид түүнийг саатуулан, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хохирогч одоогоор эмнэлэгийн тусламж үйлчилгээ авч байна.
Эх сурвалж: ЦЕГ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
150.129.141.25
Шоронд хатаа
Хариулах