Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Financial times” сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-д тавьж буй барууны орнуудын хориг арга хэмжээ далайд гарцгүй, ардчилсан орон Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж байгааг онцолжээ.
Мөн ОХУ, Украйны мөргөлдөөнөөс шалтгаалан агаарын тээвэр, импортын бүтээгдэхүүн тасалдах бэрхшээлүүд гарч байгааг дурдсан байна. Учир нь Монгол Улс шатахууны хангамжаа 100 хувь ОХУ-аас нийлүүлдэг тул шатахууны төлбөрийг төлөхөд хүндрэл гарсан мөн дотоодын агаарын тээврийн компаниудын орлого тасалдах эрсдэлтэй байгаа гэжээ.
Түүнчлэн тэрбээр “ОХУ-Украйны нөхцөл байдалд БНХАУ, Европын холбоо болон Герман улс асар их нөлөөтэйг” онцлон хэлэв. Мөн “Монголын нийт экспортын 80 гаруй хувийг БНХАУ дангаараа эзэлдэг. Манай улс шатахууны хувьд ОХУ-аас бүрэн хамааралтай. Үүгээр зогсохгүй бид хоёр хөршөөсөө хүнс болон бусад бүтээгдэхүүний хувьд хараат байдаг. Гэвч бид бол ардчилсан засаглалтай. Манай улсын ард түмний сэтгэлгээ болон нийгэм хөрш орнуудаас тэс өөр. Хэдийгээр манай улс далайд гарцгүй ч монголчууд оюун санааны хувьд хязгааргүй ард түмэн юм.” хэмээжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
192.82.92.42
Ардчилсан улс гэж ийм замаар ч явахгуйлдээ!!!
Хариулах