Монголбанк бол УИХ-ын “мэдлийн” байгууллага. Тэр ч утгаараа дарга, удирдлагууд нь асуудалд холбогдоход Ерөнхий сайд дангаараа шийдэж чадахгүй өнгөрдөг.
Өнөөдөр л гэхэд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн нар яллагдагч болчихсон, шалгагдаж байгаа.
Гэтэл тэдэнтэй хариуцлага тооцох нь байтугай Төвбанкны цаашдын зорилтыг тодорхойлуулах нь хэр зохистой үйлдэл вэ.
Тодруулбал, өчигдөр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн УИХ-ын даргатай уулзаж, IPO зарлаагүй банкуудын ажлуудыг зохион байгуулах, 10 их наядын хөтөлбөрт тусгагдсан гурван хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийн, зээлийн төлөлт болон эрсдэлийн тал дээр анхаарч байгаа гэхчлэн сүрхий амлалтууд өгчээ.
Мөн банканд ажиллаж буй газар, хэлтсийн дарга нар ББСБ-тай холбоотой эсэх асуудлаар банкны бүх ажилтнуудад асуулга тавьж, АТГ-т хандсан гэсэн байна.
Үнэндээ ажилтнууд нь ББСБ гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн цахим орчноос бус өөрийн байгууллага, ёс зүйн хэм хэмжээгээрээ мэдэж, хариуцлага тооцох боломж нь бүрэн нээлттэй байсан.
Гэтэл хэдэн жил чимээгүй ажиглаж, ажиллаж байсан хүн гэнэт өөрөө асуудалд орох болмогц АТГ-т хандсан гэж байгаа нь албан тушаалаа л хамгаалах гэсэн арга бололтой юм.
Яг үнэндээ бусдын зээлд нөлөөлсөн албан тушаалтан өнөөдөр яллагдагч болчхоод байхад Төвбанкны түлхүүрээ атгуулчхаад сууж байгаа нь ёс зүйн хувьд байж боломгүй үйлдэл гэдгийг УИХ-ын дарга та мэдэж л баймаар юм даа. Одоо Б.Лхагвасүрэндээ хариуцлага тооцоод үдэж явуулах цаг болсон юм биш үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
192.82.86.3
Яллагдагч хүнийг ажил хийлгэж болохгүй
Хариулах