"Өргөө" амаржих газарт тариа андуурч хийсний улмаас иргэн нас барсан хэрэг Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүх хурал явагдаж байгаа билээ
Уг хэргийн улмаас 3-19 насны дөрвөн хүүхэд өнчирч үлдсэн. Тус хэрэг гарснаас хойш "Эмч нарын зөвлөгөөний дүгнэлт гараагүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсээр байна" гэх зэрэг шалтгаан хэлж өнөөдрийг хүртэл асуудал мөн шийдэгдээгүй хэвээр байгаа юм.
Тэгвэл талийгаачийн төрсөн эгч нь өнөөдөр /2023.01.30/ мэдээлэл өглөө. Тэрбээр "Тариа андуурч хийсэн сувилагч одоог хүртэл ажлаа хийсээр байна. Зүрхний хэм нэмэгдүүлэх тариа хийх гэж байгаад булчих суллах тариаг андуурч тарьсан. Дүү минь тариа тариулаад л ухаан алдаж унасан. Тэгээд ухаангүй байж байгаад нас барсан. Дөрвөн хүүхэд нь бүтэн өнчин ипотекийн зээлтэй үлдсэн. Том хүүхдийг нь оюутан болтол нь МИК-ээс зээл зогсооно гэсэн. Эмнэлгийн зүгээс биднээс уучлалт гуйгаагүй. Гэхдээ би үнэн ялна гэдэгт итгэж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Сэтгэгдэл бичигдээгүй байна