"25 настай жирэмсэн монгол эмэгтэйг ЗЭЛҮҮД ГАЗРААС нохойтой иргэн олсон" гэж мэдээлжээ

Moderator
Өчигдөр 13 цаг 17 минут

Энэ сарын 25 /2023.01.25/-ны өдөр Чех улсын Ческа Липа хотод амьдарч байсан монгол эмэгтэй гэрээсээ салхилах гэж гараад ор сураггүй алга болж, улмаар хоёр хоногийн дараа түүнийг нас барсан байдалтай олсон харамсалтай хэрэг гарсан билээ.

Тодруулбал,тус улсад ам бүл гурвуулаа нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, жирэмсэн 25 настай Ц алга болсон учир түүний нөхөр Ческа Липа хотын цагдаагийн албанд хандаж эрлийн баг гаргаж, тус улсад амьдардаг монголчуудын хамт эрэн хайх үйл ажиллагааг эхлүүлээд байсан юм.

Тэгвэл Чех улсын хэвлэлд энэхүү хэргийн талаар мэдээлсэн байна. Тус мэдээлэлд, “Хоёрхон долоо хоногийн дараа төрөх ёстой байсан Монгол эмэгтэйг эрэн хайх ажиллагаа эмгэнэлтэйгээр дуусжээ. Лхагва гарагийн оройноос хойш Монгол улсын иргэн 25 настай эмэгтэй сураггүй алга болж, эрэн хайж байсан ч нас барсан байдалтай олдсон гэж Ческа Липа хотын цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ивана Балакова мэдэгдлээ.

Тэрбээр, “Бид алга болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоож байна. Учир нь  нэгдүгээр сарын 27-ны өдөр 15:00 цагийн орчимд түүний цогцсыг Ческа Липагийн ойролцоох ой, задгай талбай /байгальд/ ил байсныг нохойтойгоо явсан хүн олсон” гэжээ.

Мөн одоогоор түүний үхэлд гаднын нөлөө орсон гэх ямар нэгэн шинж тэмдэг байхгүй. Гэхдээ үхлийн шалтгааныг тогтоохын тулд задлан шинжилгээ хийлгэхийг тушаасан гэсэн байна. Харин талийгаач Ц-ийн нөхрийн өгсөн мэдээллээр, “Ц нь нэгдүгээр сарын 25-ны 18:00 цагийн үед Ческа Липа дахь оршин суугаа газраасаа салхилахаар гарсан бөгөөд тэр цагаас хойш эргэж ирээгүй. Түүнд тухайн үед мөнгө, бичиг баримт, гар утас байгаагүй. Авч гараагүй” гэжээ. Нөхөр нь эхнэрээ алга болсноос хойш нэг хоногийн дараа 18:00 цагийн үед цагдаагийн албанд мэдээлсэн бөгөөд эхлээд өөрөө хайх гэж оролдсон аж. Цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Ивана Балакова өмнө нь "Нөхөр нь түүнийг алга болсон шалтгааныг ойлгохгүй байгаа. Түүний хэлснээр алга болсон эмэгтэй алга болохоос өмнө хоорондоо маргалдсан зүйл огт байхгүй” гэж мэдүүлсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа гэжээ.

Иймд гадаад оронд зорчиж буй иргэдийг анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлэх үүднээс тус мэдээллийг нийтэллээ.

Эх сурвалж: Blesk


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 98.169.34.70
    Өчигдөр

    Nohor ni alsan um bishuu

    Хариулах
  • 172.56.13.136
    Өчигдөр

    Өөрийн буруутай үйлдлээс нас барсан гэж бичсэн бсан чех хэлээр.нөхөр нь өр шир ихтэй мөрийтэй тоглодог бсан гэсэн

    Хариулах