Жишиг эмнэлэгт сэтгэл дутав уу

Moderator
Өчигдөр 12 цаг 47 минут

“Томуугийн улирал” алсрах нь битгий хэл бүр дэгдэлтийнхээ ид үед яваа учраас эмч, эмнэлгийн ажилчдын ачаалал 2 дахин нэмэгдэж, ӨЭМТ-үүд уртасгасан цагаар ажиллаж, дүүргийн эмнэлгүүд хөл хөдөлгөөнд дарагдаж байдаг тийм үе. Тэглээ гээд эмнэлгийн ажилтууд ёс зүйгээ умартана гэсэн үг биш.
Олны нүдэн дээр өвчтөнөө бараг л шалдалж эмчилгээ хийж байгаа нэрээр 5-6-уулаа шавж зогсчхоод, үзүүлэхээр ирсэн хүүхдүүд болон эцэг эхчүүдэд айдас хургуулж, жихүүдэс төрүүлж байв. Тодруулбал өдгөөгөөс 10 хоногийн өмнө буюу 2023 оны 1 дүгээр сарын 20-нд манай “Erennews.mn” сайтын сурвалжлах баг дүүргүүдийн эмнэлгээс сурвалжлага бэлтгэн хүргэсэн. Энэ үеэр СХД-ийн Нэгдсэн эмнэлэгт уг асуудал гарсан бөгөөд 50 гаран насны эрэгтэйг олны нүдэн дээр бараг л нүцгэлэх дөхөж, ухаангүй шахам байгаа түүнийг нааш цааш нь эргүүлж тойруулан сандралдаж байснаа кислорад зүүж, тэгсээр дугуйт орон дээр хэвтүүлээд аваад гарсан юм...
Үүнтэй зэрэгцэн эмнэлгийн хүн гэж хэлэхэд бэрх 2 залуу сурвалжлагч, зураглаач нарыг хөөж, "Манай хэвлэл мэдээллийн ажилтнаас зөвшөөрөл авах ёстой... “Би ажлаа явуулмаар байна, эмчилгээ хийхэд та нар саад болоод байна...” гэж бараг л зодохоос нагуур гаргав. Төрийн үйлчилгээний байгууллагуудаас мэдээл авахад бэрх болсон бөгөөд 20:00 цагийн үед мэдээллийн ажилтан нь байхгүй нь мэдээж. Ийм байхад бүдүүлэг муйхар, дээрэнгүй байдлаар хандаж байгаа нь тухайн эмч гэж өөрийгөө хэлээд байгаа "гачгаар" шиг нөхөр болоод тус эмнэлгийн ажилтнуудын ёс зүй ч давхар яригдах учиртай.
Манай баг тэднээс өөрсдөө дүрэмт хувцас өмсөхийг, бас бичиг баримтаа үзүүлэхийг шаардахад “Үзүүлэх шаардлагагүй...” гэж ихэрхэж, эмнэлэгт үзүүлэхээр ирсэн иргэдийг турхирч “Та нар төрийн ордноосоо сурвалжлаач...” гэж яс хаяж байсан юм...
УИХ-ын гишүүд, сайд даргар нар "Улсдаа жишиг эмнэлэг" гэж нээлтийнх нь үеэр хэлж сайшаан магтаж байв. Гэтэл тэр эмнэлгийн хувцасны өлгүүр, хүлээлгийн өрөөнөөс эхлээд үнэндээ тэнд сэтгэл дутаж байгаа нь харагдсан юм.
Үргэлж үүд хаалга нь онголзож байдаг хүлээлгийн өрөө нь махны зоорь шиг мөс даасан байсан бөгөөд жижигхэн халаагуур тавьсан нь хөлдөөчихгүй шиг өвлийг давахыг хийчээж байгааг нь ч харуулж байв. Хүүхдээ тэвэрсэн, хөтөлсөн ээж аавууд тэр өрөө рүү орох ч “Ёооё, аднаас ч хүйтэн байна. Өвчин нэмнэ, хүндэрнэ, энд суува...” гэсээр гарцгааж дулаан газар бараадаж байсан юм.
Жишиг эмнэлгийнхний сэтгэл дутсан энэ мэт үйлчилгээг удирдлагууд нь анхааралдаа авах нь зүйтэй биз ээ.


Сэтгэгдэл (16)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.23.49.66
    12 цагийн өмнө

    Manai songinod baitugai ulsdaa deeguurt unelegdeh emneleg shdee.

    Хариулах
  • 192.82.74.144
    Өчигдөр

    Medreliin emch n gej neg ovgon olon jil ajilj bna yamarch medleg bhgui manuuhai suudag

    Хариулах
  • 45.117.35.7
    Өчигдөр

    Baliar uhernuud bitgii iluu yum neheed bai, aytaihan 00d baaj sheej chadahgui baij!!!

    Хариулах
  • 192.82.74.253
    Өчигдөр

    Xaxa neeh soyoltoi uilchluulegch nar OO oroog ni hurtel aimshigtai zawaan bolgood haytsan l bsan shtee

    Хариулах
  • 64.119.26.131
    Өчигдөр

    Мундаг эмч нартай эмнэлэг баярлаж явдагшүү

    Хариулах
  • 66.181.161.77
    Өчигдөр

    Та нар шиг ийм сэтгүүлчид байгаад байхаар аль албан байгуулагууд яриа өгөхөөс татгалзаад байдагийн биш үү энэ мэтчилэн байхаар сэтгүүлчид та нар өөрсддөө анхаарах хэрэгтэй байхаа

    Хариулах
  • 203.23.49.66
    Өчигдөр

    яадгийн хэн нэгэн сэтгүүлч өөрт нь таалагдахгүй болохоор өөрийнхөө зоргоор ингэж бичиж болдог юм уу сэтгүүлч гэхээр хэн нэгнийг дуртайгаараа доромжилж болдог юм уу. сэтгүүлчид ёс зүйн ямар доройтолд орсон гэдгийг энэ мэт сэтгүүлчдийн өөрийнх нь хүслээр болсонгүй гээд нэг талыг барьсан юм бичихгүй л дээ тийм сэтгэлтэй сэтгүүлч байсан өдөр нь очоод тодруулга авахгүй яасын

    Хариулах
  • 203.91.115.53
    Өчигдөр

    миний мэдхээр нүдний эмч нь ёстой муухай ааштай бас олигтой үзлэг хийдэггүй мөн чих хамар хоолойн эмч ч гэсэн тааруухан уламжлалын эмч дээр ороод зүгээр л хаалга дээр зогсоор байгаад гарч ирсэн үзлэг бүүр хийгээгүй тэгснээ шууд 3хоног бариулах бичиг өгсөн харин уламжлалын бариадаг эмч бол ёстой түмэн зав байхгүй маш их ачаалалтай байдаг юм билээ барианыхаа хүнийг нэммээр бас тэр гэмтлийн боолт хийдэг залуу уналаа2 ганцаараа өдөржингээ ...

    Хариулах
  • 202.126.88.224
    Өчигдөр

    эмч нараа чадваржуулахгүй бол ямар ч хариуцлаагүй

    Хариулах
  • 64.119.20.226
    Өчигдөр

    Эмнэлэг нь уг нь гоёоооо даанч ажилчид үнэн ёс зүйгүй харилцах хандлага чадвар муутай. 13б маягт авах гэж л баахан загинуулаад гарсаншд сонин 13б авъяаа мрай харуулна гэхэд яахаараа над дээр үзүүлээгүй байж өөр эмнэлэг нтрээр явсан бдын гэдиймдаа тэр өвгөнд үзүүлээд яг яах ч бсын цаг авахаар дор хаяж 14 хоногийн дараа бхад хэн хугацаа алдаад энэнд заавал үзүүлнэ гээд байж ба вэ дээ гялс боломжтой арга хэмжээгээ аваад явдаг юм бгааздэээ нээх сэжгийн ганц бичиг хийж өгөх гэж заавал цаг ав нтр гээд үнэн заваан хүнд сурталтай. Эхлээд цаг авах гэж бхад эмч нь бхгүй хуралтай гээд бсан юу ч бсан өрөө рүү нь очоод үзье гэхэд өрөөндөө зүв зүгээр сууж бх юм билээ тэгчихээд заавал цаг ав нтр гээд бүр улсын эмнэлэгүүд нь бүр арай дэндүү хүнд сурталтай

    Хариулах
    • 202.55.188.90
      Өчигдөр

      xaxa obgon gej doromjildog chi emgen ymuu chmg xarsii ch dee neex buruugui ym shg jujeed bgarai daa

    • 203.23.49.66
      Өчигдөр

      дураараа янхан бэ

  • 45.117.32.2
    Өчигдөр

    Үхсэн ацны жишиг эмнэлэг ямарч хүнлэг сэтгэлгүй эмчийн тангараг өргөсөн хүний төлөө гэсэн мөртлөө цагаан халад нөмөрсөн адгийн юмнууд л нээх их зантай загнисан энгийн танил талгүй хүн хөөгдөөд л гарч байна лээ

    Хариулах
    • 192.82.74.253
      Өчигдөр

      Xaxax ingej hudlaa yarimaargui bnaa utasnii tsaanaas

    • 103.229.121.7
      Өчигдөр

      Tasgiin erhlegchid n Hessen manai emch odoo orno oo gesen bi garahgaad 2 3 tsag hvleesen orj ireegvi til bdaltai bdiin bn lee hvnee vzehgvi bj yaaj emchilgee hiidiin bvv med

    • 103.229.121.7
      Өчигдөр

      Medreliiin tasagt n hevtsen hetsvvl gazar bn lee hvnee vzdeggvi 7 honohod emch n negl udaa utsaaar yrij orj ireed dadlagiin oyutnaar daralt vzvvled garsan ternees hoish bi emchiinhee baraag haraagvi emnelgees bvvr haniad avaad bvr dordood garsan daa 10 honogoor hevtene gej tolboroo hiilgevheed 7 honog hevtvvled stories haadag hvnee vzdeggvi sonin gazar bn leee