Зүүнбаян төмөр замын удирдлагын газрын дарга Т.Сайнжаргалыг хуулийн байгууллагад шалгаж буй тухай бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл энэ удаа түүнийг АТГ-аас шалгах нь ээ. Тодруулбал Т.Сайнжаргалыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэн иргэн Н.Түмэнжаргал АТГ-т хандсан байна.
Энэ нь бидний мэдээлж байсанчлан МАН-ын дэргэдэх залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч Т.Сайнжаргал Зүүнбаян төмөр замын санхүү эрхэлсэн дэд захирал байх үедээ өөрийн байгуулж байсан компанидаа давуу эрх олгосон байдаг.
Энэ давуу эрх нь Т.Сайнжаргалын “Ширхэнцэг хараа” ХХК нь 2020 оны 5 дугаар сард Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын газартай 1 сарын хугацаатай, 2.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий гэрээ.





Мэдээж Т.Сайнжаргал үүнийгээ далдлахын тулд албан тушаалд томилогдохоосоо 7 хоногийн өмнө хувь эзэмшиж байсан “Ширхэнцэг хараа” компаниасаа татгалзаж, үйл ажиллагааны чиглэлд нь нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Гэхдээ хүргэн дүү Б.Батжаргалын нэр дээр шилжүүлсэн байв.


“Ширхэнцэг хараа” компанийн эзэмшил нэр шилжсэнээс Т.Сайнжаргалын мэдэлд хэвээр байсныг Зүүнбаян төмөр замд бүтээн байгуулалтын ажил хийсэн нөхөд сайн мэднэ. Товчхондоо “Ширхэнцэг хараа” ХХК ямар ч боловсон хүчин, тониог төхөөрөмжгүй атлаа Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын газартай хийсэн 2.4 тэрбум төгрөгийн гэрээ хийсэн байгаа юм.
Нэгэнт гэрээний хэрэгжилтийг гүйцэлдүүлэхийн Т.Сайнжаргал бусдаар гүйцэтгүүлсэн бөгөөд харамсалтай нь өнөөг хүртэл хоорондын төлбөрийн асуудлаа дуусгавар болгоогүй тул мөн шүүхэд шилжчихсэн яваа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
202.21.98.10
худлаа
Хариулах