“Скай Ресорт”-д найзуудын хамт гулгахаар явсан М.Ганбат залууд тус байгууллагаас хамгаалалтын малгай, тохойвч, өвдгөвч өгөөгүйн улмаас гулгаж байгаад унахдаа тархиндаа хүнд гэмтэл авч, өнөөдөр хэвтэрт гэр бүлийнхнийхээ асаргаанд байгаа тухай өмнө нь бид мэдээлсэн.
Энэ асуудал нэгэнт шүүхээр шийдвэрлэгдсэн бөгөөд “Скай Ресорт” компани хохирлыг бүрэн барагдуулахаа илэрхийлсний үндсэн дээр Өршөөлийн хуульд багтаж, ялаас мултарсан. Гэвч 3 жилийн хугацаанд хохирогчийг гадаадад эмчлүүлэх эмчилгээний зардлыг өгөөгүй, өмгөөлөгчийн төлбөр нэхэмжлэх мэдэгдэлд ч хариу өгөөгүй өнөөдрийг хүрчээ. Нөхцөл байдал нэгэнт ийм дээрээ тулсан тул хохирогчийн ар гэрийнхэн “Бидний дундах нэгний төлөө” ТББ-д хандаж, хандивын аян эхлүүлсэн. Ингэхдээ гэмтлийн шалтгаан нөхцөл, шүүхийн шийдвэрийг олон нийтэд танилцуулсан. Тэрхүү бичлэг цацагдсаны дараа иргэд “Скай Ресорт”-ыг хариуцлага хүлээхийг шаардаж эхэлсэн юм.
Харин “Скай Ресорт”-ын зүгээс хариу мэдэгдэл гаргасан. Тухайн мэдэгдэлд “Скай Ресорт” компанийн үйл ажиллагааны менежер С.Уянга хохирогч залууг монголдоо ганцхан байдаг Олон улсын итгэмжлэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай ярьсан. Энэ эмнэлэг нь “Интермед” бөгөөд М.Ганбат таталт өгч, биеийн байдал нь хүндрэхэд хэвтүүлсэн. Ингэхдээ хоёр хоног хэвтүүлээд гаргасан байдаг. Эмчилгээ дор хаяж 7-10 хоног хийгдэж байж тодорхой үр дүнд хүрдгийг хэн хүнгүй мэднэ.
Тэгвэл тус байгууллагынхан энэ мэтээр бусдад хандсан, одоо ч мөн дорд үзсэн, ихэрхэж дээрлэхсэн өнгө аясаар хандаж “эмчилсэн” гэж мэдэгдэх нь эмнэлгийн байгууллагын ёс зүйд хэр нийцэж буй нь ч харагдаж байгаа юм.
Угтаа бол “Интермед”, “Скай Ресорт” хоёр нь MCS группын охин компаниуд. Эцэг нэгтэй тус компаниуд амь нэгтэй байгаа нь энэ гэсэн үг. “Скай Ресорт”-ын зүгээс ийм увайгүй үйлдэл гаргасан ч хүний амь нас аварч, энэрч тэтгэх учиртай эмнэлэгийн байгууллагын хувьд байж боломгүй үйлдэл.
Иймд “Интермед”-ээсч хариуцлага нэхье
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
202.126.92.226
Алдарт Шумахер хүртэл Швейцарид гулгаж байгаад осолдож удаан хугацаагаар комд байсан. Гэнэтийн осол, хувь хүний хариуцлага болгоныг байгууллага дээр тохоод байвал амьдрахад хэцүү. Уг нь Скай ресорт хүүхэд залуусын цагаа өнгөрөөх цөөн боломжийн газруудан 1. Харин Интермэд нь 2хон хоног хэвтүүлээд гаргасан нь үнэн бол тиймхэн л байна
Хариулах122.201.22.35
Уг газар төлбөр өгөх л юм байна интермед эмнэлэгээс хариуцлага нэхэхээс өмнө учир байгаа болоод эмнэлгээс гарсан байх. Туйлшираад дэвэргээд байдаг хүмүүс ажилд ор!!
Хариулах103.212.117.79
арай л дэндүү туйлширах юм даа
Хариулах73.225.77.210
Хохирогч бас өөрөө үүрэг хариуцлага эрсдэлээ бодох хэрэгтэй ш дээ. Анхнаасаа шаардаж аваад гулгах ч юм уу эсвэл эрсдэлтэй бол хүчээр цана чарган дээр суулгаад хад руу түлхчихсэн биш байлгүй дээ.
Хариулах64.119.26.124
яана даа нээрээ, нэг л амьдрах энэхэн насандаа хүн чанартай, хүн ёстой, ухаантай амьдраад л дуусах юмсан, гэхдээ энд бас нэг юм бнаа, монголын хүмүүсээ, юманд жаахан нухацтай хандаж сурмаар байх юм аа, хаа ч явсан зөв шаардлага аа тавьдаг болмоор бн, за яахав яахав зүгээр биз гэж юманд хандахаа боль л доо, үргэлж бүх юман дээр соёлтой , бас хамгийн гол нь шаардлага өндөр байцгаа! Каск зүүсэн бол, нэхэж авах, байхгуй гэхэд нь өөрийгөө хамгаалаад гулгахгуй байх, каскгүй би осолдвол яах уу гээд өөрийгөө хайрлаж хамгаалж сураачээ мнглчуудаа, аливаа юм заавал эрсдэлтэй, ялангуяа монголд, хүн ажлаа хийж яваад осолдоод үхэж бн, өөрсдийгөө хайрлая монголчууд минь, ухаантай, сэтгэлтэй, зүтгэлтэй , зөв байцгаая, Оджаргалаа Та арга хэмжээ авсан чинь дээр шүү, битгий хүмүүсийн нулимсыг, тамыг үз, хойд насандаа хүн болж төрөхдөө чи тахир дутуу ч юм уу үгэйгүй гуйлгачин энэ хүмүүсээс зовлонт амьдралд төрөх нь дээ
Хариулах202.55.188.94
Ямарч хэцүү юм хамгаалалтын хэрэглэлээ өөрөө заавал авч хэрэглэх нь хувь хүний асуудал мэдлэггүй анхааралгүй биеэ хамгаалаагүй гэтэл аваад хохироод тухайн албан газар эмнэлгээс нэхээд байх нь хаашаа юм бэ хохирсон заяа тавиландаа баярлаад байгаа юмуу
Хариулах66.181.161.101
Xynd amidarch ogoxoo bolio. 100 busdad ooriigoo daatgaj amidrax buruu. Sky Resort xtn alax boinii gazar bish. Jishee ni bi ersdlee bodood gulgadaggyi.
Хариулах103.57.94.49
Тархины хунд гэмтэлтэй хунийг 2 хоногт эрукл болгож чадах уу.Ядарсан хумууст арайл хатуу хандаж байгаа юм бишуу.Монгоний толоо ажилладагаа болих хэрэгтэй
Хариулах