АТГ-ын хийсэн ажлуудыг харахаар тус газрын дарга комиссар З.Дашдавааг төр анхаарч, хамгаалаасай гэж хүсмээр.
Хөгжлийн банк болон “нүүрс”-ний хэрэгт холбогдсон олон хүн байна. Тэдний дунд улстөр, бизнесийн томчууд толгой цохиж яваа. Авлига өгсөн, авсан нь зарим нь гаднын орныг зорьсон. Угаасан мөнгө нь илэрч, хөрөнгө мөнгийг нь хураахаас эхлээд АТГ-ынханд өсөрхөх хүн ч олон болж байх шиг байна.
Тэр ч утгаараа байгуулагдсан цагаасаа л муу нэртэй, тэр дундаа дарга удирдлагууддаа халтай гэгддэг АТГ-ын даргыг хамгаалах ёстой.
АТГ өнгөрсөн 2020 онд 35.6 тэрбум, 2021 онд 96.2 тэрбум, 2022 онд 2.5 их наядаар тоологдох мөнгөн дүнгээр хохирол нөхөн төлүүлсэн гэдгийг сүүлийн өдрүүдэд ил болгож байна. Том хэргүүдэд холбогдсон хүний тоо ч, төр буцаан авах хөрөнгө, мөнгөний тоо ч дахиад нэмэгдэнэ.
Энэ хэрээрээ АТГ-ынхан болон дарга нь өс зангидсан хүмүүсийн өмнө ажилласаар байх биз.
Үеийн үед муу нэртэй байсан байгууллагыг тэргүүлж ирсэн дарга нар тийм ч таатайгаар ажлаа хүлээлгэж өгч байсан нь ховор.
Тодруулбал, анхны дарга Б.Дангаасүрэн агсан ажлаа аваад жил хүрэлгүй амиа алдсан. Дараагийн дарга Ч.Сангарагчаа нь бусад дарга нарынхаа хамт бусдыг тагнаж, чагнасан гэх хэрэгт холбогдон, ял авсан. Удаах Н.Ганболд нь эрүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсөн бол дараах Х.Энхжаргал нь Ерөнхий сайд аснуудын хэргийг багагүй “хөндөж” байгаад өөрөө “тонгоруулчихсан”.
Ёстой л “ноёнтой заргалдвал толгойгүй, нохойтой арсалдвал хормойгүй” гэдэг үгийн биелэл. Тиймээс өнөөгийн ноёдын буруу аргаар баяжиж, бусдын боломжийг хулгайлсныг илчилж буй АТГ-ынхан, дарга З.Дашдавааг төр огцруулж, төөрүүлэхгүй, харин ч хамгаалалтад авах хэрэгтэй болчихлоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
192.82.82.66
за энх жаргал чинь баярыг өмөөрөөд онигоонд ороо биз дээ.
Хариулах192.82.82.66
юу чболоод байгаа юм бэ? нэг сайн нэг муу гээд. амьдрал л харуулах байхдаа эцэст нь
Хариулах66.181.180.197
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Хариулах103.212.117.79
айсан хүн адуу үргээнэ, ичсэн хүн хүн ална гэж зүйр үг бий дээ
Хариулах103.229.121.103
АТГ даргыг хамгаалалтанд аваа.Зориг тэвчээр УХААН уралдуулж ШУДАРГААР ТЭМЦЭЖ байгаа хүн ЕС ОЮУНЭРДЭНЭ АТГ -ЫН ДАРГА нар шүү Хамгаалалтад байх ёстой .Ард түмэн ч давхар харж байгаа ..
Хариулах202.21.108.43
Энэ залуугаар оролдвол, Ард түмний уур хилэн үнхээр дээд цэгтээ хүрнэ шүү. Хулгайч нар айж яваарай хохь нь болно шүү !!!!!!!!!!
Хариулах66.181.191.49
Хулгайч нар яаж ч мэднэ шүү, түүнийг төр хамгаалах ёстой.
Хариулах49.0.137.164
OK
Хариулах