2022 онд цахим орчинд хүүхэд хохирсон гэмт хэрэг 56 бүртгэгджээ. Энэ тоон үзүүлэлт улам нэмэгдэх хандлагатай байгаа тул албаныханы зүгээс эцэг, эхчүүдэд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтыг чангатгахыг анхааруулсаар буй.
Жишээлбэл, Ш.А гэгч нь “фэйсбүүкийн Boyko Bou гэх хаягаар бага, өсвөр насны охидууд руу нүцгэн зураг /эрэгтэй хүний/ явуулан оронд нь охидын нүцгэн зургийг авч улмаар "Миний хэлснийг хий, нүцгэн зургаа явуул, надтай видео дуудлага хий үгүй бол чиний зураг надад байгаа, олон нийтийн сүлжээнд цацаж чадна" гэж заналхийлдэг байжээ. Улмаар охидын нүцгэн зураг, бичлэгийг ятгах, гуйх байдлаар хийлгүүлэн авч удаан хугацаанд харилцсан охидыг өөртөө дасган уулзаж бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцаанд орох, видео дуудлага хийхээс татгалзсан тохиолдолд охидын нүцгэн зураг, бичлэгийг олон нийтийн сүлжээнд тараана гэж заналхийлсэн.
Түүнчлэн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Н-тэй бэлгийн харьцаанд орсон зэрэг нийт 4 гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоон шалгалтын ажиллагаа явуулж, түүнд Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 13.5, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар 20 жилийн хорих ял шийтгэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна