УИХ-ын гишүүн Н.Учралын батлуулсан “хэл амтай” хууль амь орох дөхсөөр. Шүүмжлэл дагуулсан уг хуулийг хүчингүй болгох Эрх зүйн “ҮНДСЭН ХОЁР АРГА” бий. Үүнд:
1. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавих. Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.8-д “Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавина” гэж заасан байдаг. Гэхдээ Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь дэмжээгүй тохиолдолд уг хууль хэвээр мөрдөгддөг. Иймээс МАН-ын гишүүд гуйж биш, гуядаж баталсан уг хуульд Ерөнхийлөгчийн хориг нөлөөлөхгүй нь тодорхой харагдана.
2. Үндсэн хуулийн цэцэд хандах. Үнэн хэрэгтээ Н.Учрал гишүүний санаачлан батлуулсан хууль олон нийтийн язгуур эрх ашгийг хөндөөд зогсохгүй Үндсэн хуулийнхаа дээр зайдалчихлаа. Үндсэн хуулийг хамгаалах, арчлах ёстой байгууллага нь ҮХЦ. Гэхдээ ҮХЦ-ийг ШҮДГҮЙ АРСЛАН, ХҮЧГҮЙ БАР болчхоод байгааг бид мэднэ. Үндсэн хуулийн цэцэд үл итгэх байдал “ДАВХАР ДЭЭЛ”-ийн асуудлаас эхлээд олон бий. Гэсэн ч итгэж хүлээхээс өөр сонголт алга.
Ийнхүү Троллын хууль гэх титэм нэртэй, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах гэх хуурамч нэртэй хэцүү хуулийг хязгаарлах, хазаарлах арга мухардсаар. Гагцхүү Үндсэн хуулийн цэц “Үндсэн хуулийн дээр Н.Учрал биш гагцхүү Хөх тэнгэр л бий” гэдгийг баталж цуцалдаггүй юм бол ард иргэд чинь ам хэлгүй болох нь.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Сэтгэгдэл бичигдээгүй байна