Монгол Улсын гурван сая дахь иргэн өнөөдөр найман нас хүрлээ. Тодруулбал, 2015 оны нэгдүгээр сарын 24-ний 08:27 цагт Монгол Улс гурван сая хүн амтай болсон. Гурван сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Э.Хатанболд, Г.Аззаяа нарын ууган охин Х.Монголжин бүртгэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос зарлаж байсан билээ. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас Х.Монголжин охинд төрсөн өдрийн баярын мэндчилгээ дэвшүүлжээ.
Өмнөговь аймгийн Даланзадгад хотын III сургуулийн сурагч Х.Монголжин “Би хоёрдугаар ангид сурдаг. Сурагчдын амралтаараа дуу, бүжгийн дугуйланд явж байгаа. Төрсөн өдрийн мэнд хүргэсэн бүх хүнд баярлалаа. Удахгүй болох сар шинэдээ сайхан шинэлээрэй гэж хэлье” хэмээн аймгийн телевизэд өгсөн ярилцлага өгчээ.
Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын нэг сая дахь иргэн 1961 оны аравдугаар сард, хоёр сая дахь иргэн 1988 оны долоодугаар сард төрсөн. 1988 онд мэндэлсэн 2 сая дахь иргэнийг Аззаяа хэмээн нэрийдсэн бол 3 сая дахь иргэний ээжийг мөн л Аззаяа гэдэг аж. Харин 3 сая дахь иргэнд аав ээжийнх нь хүсэлтээр тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголжин гэсэн нэр хайрлаж байсан юм.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
202.126.89.122
Нананаа эрдэм мэдлэгтэй эх орны хөгжил цэцэглэлтэнд хувь нийлүүлсэн аав ээж гэр бүл садан төрөлдөө ач тустай том хүн болоорой
Хариулах