Гэр бүлийн хоёр иргэн УГААРТАЖ амь насаа алджээ

Moderator
2023/01/20

Энэ сарын 12-ны өдөр /2023.01.12/ Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших гэртээ 50 гаруй насны эхнэр нөхөр болох иргэн Ч, Т нар угаартаж нас барсан хэрэг гарчээ.

Одоогоор нөхцөл байдлыг тогтоохоор шүүх шинжилгээний алба ажиллаж байгаа бөгөөд 30 хоногийн дотор дүгнэлтийн хариу гарах аж. 2022 оны байдлаар угаарын хийд хордож, амь нас эрүүл мэндээрээ хохирсон нийт 457 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, үүнээс 26 нь харамсалтайгаар амь насаа алдсан байна.

Иймд иргэд угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд зуух, яндангийнхаа бүрэн бүтэн байдлыг шалгах, угаарын хий мэдрэгч дохиоллыг гэртээ байршуулах, зай нь дууссан бол аюулгүй байдлаа хангаж яаралтай солих шаардлагатай. Мөн яндангаа тогтмол хөөлөх, гал түлэх аюулгүй ажиллагааг бүрэн эзэмшиж, галлагааны үед зөв галлах зааварчилгааг баримталснаар таны болон гэр бүлийн тань аюулгүй байдал хангагдах учиртайг анхаарах хэрэгтэйг албаныхан анхааруулж байна.


Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.84.142
    2023/01/20

    Анх түлсэн үеэс нь л сонин үнэртэй саарал утаатай л байсан.Одоо бол хот руу ороогүй удаж байнаа.

    Хариулах
  • 103.229.123.150
    2023/01/20

    ard tvnnee alaad duuslaa yanadaa

    Хариулах
  • 202.126.88.99
    2023/01/20

    Угаартаж нас барсан гэдэг онош тавихгүй байсан.Одоо овоо тавьж дээ.Зүгээр л эрүүл саруул хичнээн хүн энэ үхлийн түлшнээс болж үхэж байна вэ

    Хариулах
  • 202.9.40.158
    2023/01/20

    Naad tomchuudiin biznes.hun ardaa horduulsan horoo bolioch.Hichneen hunii amind hurev.Henii biznes shahmal horoo il heleh tusheed n bhgui.Am n udeestei.Erevdeltei doloogchiin IH uomuu

    Хариулах
  • 202.126.88.234
    2023/01/20

    Урьд нь нүүрс түлдэг байхад ч хүмүүс угаартаж үхдэг л байсан. Энэ асуудал цэвэр хувь хүний өөрийн үйл ажиллагаатай холбоотой. Угаар мэдрэгч тавьж өгсөөр байтал зай нь дуусахаар сольчихож чадахгүй хүмүүстэй юу ч ярих вэ дээ. Зарим нь бүр дуугараад унтуулахгүй байна гээд унтраасан тохиолдол ч гарсан.

    Хариулах
  • 66.181.161.20
    2023/01/20

    Энэ нүүрс гэд баигаа хороо болио

    Хариулах
  • 202.9.40.252
    2023/01/20

    100н айлд түгжрээд 30 минут зогссон чинь хордоод толгой өвдөөд огиулаад яг үхэх гэж байна билээ. Бурхан өршөөг!!!

    Хариулах
  • 66.181.161.201
    2023/01/20

    Сайжруулсан нүүрс юмуу эсвэл үхүүлж өвчтэй болгодог нүүрс юмуу

    Хариулах