Хөгжлийн банкны сонсголд Б.Хурцыг нэмж ГЭРЧЭЭР дуудлаа

Moderator
2023/01/20

Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны сонсгол өнөөдөр /2023.01.20/ тав дахь өдрөө үргэлжилж байна. Түр хорооны дарга Б.Энхбаяр шаардлагатай тохиолдолд гэрчийг нэмж дуудах эрхийн дагуу “Изинис эйрвэйз” ХХК-ийн зээлд холбогдуулан АТГ-ын дэд дарга асан, ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг гэрчээр нэмж дуудахаар шийдвэрлэсэн байна.

Мөн “Түгээмэл түмэн хишигтэн” ХХК-ийн зээлд холбогдуулан А.Баттөгсийг нэмж гэрчээр дуудахаар болсноо танилцуулжээ.

Энэ өдөр 11 компанийн зээлд холбогдуулан 23 гэрчийг дуудсан. Үүнд:

Изинис эйрвэйз ХХК
Пирамид орд ХХК
Сод монгол групп ХХК
Сонгоулд ХХК
Түгээмэл түмэн хишигтэн ХХК
Геологийн төв лаборатори ТӨҮГ
Монгол микрон кашмер ХХК
Комплант ХХК
Макс рөүд ХХК
Монполимет ХХК
Петролуем продакшн ХХК
Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг "Пирамид-Орд" ХХК-тай холбоотой асуудлаар өнөөдрийн сонсголд гэрчээр дуудаад байгаа юм.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.122
    2023/01/21

    Харин ч мундаг суурь сайтай хүн . Яаж нэг дарж авья даа гэсэн шиг оролдох юма хүнийг. Бусад луйварчдаа оролдоочээ. Зөв хүнээ дарж Бузар хүмүүсээ нуугаад энэ төр үнэн хэцүү бн даа

    Хариулах
  • 103.57.94.49
    2023/01/20

    Хулгайчдыг сайн шалгаарайдаа

    Хариулах