Хилээр нэвтрэх автомашиныг дараалалгүй болгосны улмаас долоон машин мөргөлдөж, жолооч нар гэмтжээ

Moderator
2023/01/18

Замын-Үүдээс Эрээн рүү орох автомашины нэвтрэх журамд өөрчлөлт орсны улмаас өчигдөр /2023.01.17/ 22:30 цагийн үед тус бүсэд зам тээврийн ноцтой осол гарч олон хүн гэмтэж, эд хөрөнгөөрөө хохирчээ.

Бид энэ талаар Замын-Үүд эрээн боомтын ачаа тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын ажилтнаас тодруулахад, "Авто тээврийн газраас өчигдөр орой хилээр гарах автомашинуудыг дараалалгүй нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Хуучин бүгд шороон замаар дараалал үүсгэж ээлжээр ордог байсан.

Шинэчлэгдсэн журмаас үүдэж хил орчимд эмх замбараагүй байдал үүсээд байна. Үүнээс үүдэж өчигдөр /2023.01.17/ орой зам тээврийн ноцтой осол гарлаа.

Тухайлбал, хил нэвтрэхээр нэгнээсээ өрсөн явж байсан ачааны автомашин дараалал дайрч орохоор явж байсан суудлын машинуудтай мөргөлдөж осол гаргасан. Улмаар хоёр том оврын ачааны машин, таван жижиг оврын суудлын машин мөргөлдөж, гэмтсэн жолооч нарыг яаралтай тусламж шуурхай авч явсан. Гэмтсэн хүний тоо одоогоор тодорхойгүй байна. Амиа алдсан хүн байхгүй" гэлээ.


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.41.18
    2023/01/19

    арай л дэндүү бүдүүлэг , соёлгүй , ухамсаргүй юм даа :(

    Хариулах
  • 66.181.189.96
    2023/01/18

    Tsagdaa zohitsuulahaar iim yum boldog tsagdaa bol

    Хариулах
  • 66.181.189.96
    2023/01/18

    Mal. Tsagdaa l zohitsuulj iim bolgoj baiga

    Хариулах
  • 202.9.40.8
    2023/01/18

    Bur deerees eersdiin mashinaa zutguulj.tsagdaa nar n bossiinhoo mashiniig gargah gd iim uom bolj bga.Hil gaalid dandaa tur.UIHgishuud bainga hamaaraltai bdg.Neg hun heden ch mashin yvuuldag uom.Ted nsriin tald uilchlej bga.Tsahim mahim gj shal hudlaa dur esgeed chadahgui baij.

    Хариулах
  • 192.82.81.102
    2023/01/18

    Irged oorsdoo soyoltoi baij surakh heregtei shuu. Bukh yum toriin buruu baij bolokhgui. Gadnii uls ornuudad bie bieniikhee omnuur dairakh yum baidaggui yum bilee

    Хариулах
  • 103.26.193.220
    2023/01/18

    цус үзмээр санагдсан байх

    Хариулах