Хувийн хөрөнгөө өсгөх гэж төрд зүтгэгсдийн нэг “Зүүнбаян төмөр зам”-ын Т.Сайнжаргал өөрийгөө ихэд “ариухан” гэж өмөөрдөг. Үнэн хэрэгтээ тэр зүгээр л албан тушаал, эрх мэдлээрээ далайлган ашиг сонирхолдоо хөтлөгдсөн нэгэн гэдгийг харж болохоор байна.Тодруулбал, 2020 оны тавдугаар сард Т.Сайнжаргалын “Ширхэнцэг хараа” ХХК нь Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын газартай нэг сарын хугацаатай, 2.4 тэрбум төгрөгийн гэрээ хийжээ.


Тэр үүнийгээ нууж “Амьдрахын тулд компаниа бусдад зарж, шилжүүлсэн” хэмээн матрын нулимс унагах шахаж байсан нь ч саяхан. Гэвч тэр нь жүжиг байж, худал болох нь баримтаар нотлогдож байна.


Т.Сайжаргалын “Ширхэнцэг хараа” ХХК-ийн талаар бид өмнө нь нийтэлж байсан бөгөөд мань хүн 2021 оны гуравдугаар сард “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн дэд захирлаар томилогдохоосоо 7 хоногийн өмнө компаниасаа татгалзаж, үйл ажиллагааны чиглэлд нь нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.
Тодруулбал “Ширхэнцэг хараа” ХХК Төмөр замын суурь дэд бүтэц угсрах: Доод бүтэц барих /Далан, хоолой/ зэрэг төмөр замын тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрлөө 2019 оны 7 дугаар сарын 10-нд авсан байдаг. Үүнийгээ УБЕГ-т 2021 оны 3 дугаар сарын 3-нд бүртгүүлсэн.
Харин дээр дурдсан 2.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий гэрээг Т.Сайнжаргалын “Ширхэнцэг хараа” ХХК Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын газартай байгуулахдаа “НУУЦ”-д хамруулсан байгааг та харж болно.
Мөрөөрөө ажлаа хийгээд, амьдралаа аваад явж байна хэмээн өөрийгөө хаацайлдаг Т.Сайнжаргалын хувьд энэ компаниасаа нэрээ хасуулсан ч эрх мэдэл нь хэвээрээ, төрөөс зувчуулж авснаа түүгээрээ угаадаг гэдгийг цаасан дээрх гэрээ бусад баримт нотолж байгаа. Тэр байтугай өнөөх нэр шилжүүлээд надад хамаагүй болсон гэх компанийнх нь гэрээн дээр Т.Сайнжаргалын одоо ч барьж буй гар утасны дугаар нь бичээтэй байгаа юм.
Тэр ч утгаараа АТГ болон хууль, хүчний бусад байгууллагууд нүүрснээс дамжин төмөр зам руу орсон хулгайн бүлэглэлдээ Т.Сайнжаргалыг багтаан шалгахгүй бол түүний шуналыг төр ч дийлэхгүй нь байна шүү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
202.9.40.78
Mtz-d ajillaj bga odo ta nar yaj ch chadahgui
Хариулах