Та “өр” худалдаж авч байгаа юм биш биз

Moderator
2023/01/17

Хөрөнгөө хэрхэн өсгөх, санхүүгээ зөв хуваарилах асуудал хүн бүрд тулгардаг бэрхшээл. Тэгвэл хөрөнгөө өсгөх талаар санхүүгийн мэргэжилтнүүдийн өгч буй нэгэн сонгодог жишээг та бүхэнд хүргэе.
Таньд 2012 онд Тесла-гийн машин худалдан авах эсвэл Тесла-гийн хувьцаа худалдан авах хоёр сонголт байсан гэж үзье. Та аль сонголтыг хийх вэ?



1. Хэрэв та машин худалдаж авах сонголт хийсэн бол 2020 он гэхэд таны худалдаж авсан машин анхны үнийнхээ талаас илүү хувийг алдана. Дээрээс нь засвар, үйлчилгээ, цэнэглэлт гээд нэмэлт зардал танаас гарах байв.
2. Харин хувьцаа худалдаж авах сонголт хийсэн бол 2020 он гэхэд буюу 8 жилийн хугацаанд таны мөнгө 80 дахин өсөх боломжтой байжээ.
Иймд өр худалдаж авах бус ирээдүйд үнэ цэн нь өсөх худалдан авалт чухал болох нь харагдана.
Нөгөө талаар олон жилийн өмнө иргэд банканд мөнгөө хадгалуулах чиглэлд түлхүү анхаардаг байв. Гэтэл арилжааны банкууд нь иргэдийн мөнгийг эргэлдүүлж ашиг олдог, дээрээс нь маш бага өгөөж өгдөг зэргээс болоод хадгаламж хөрөнгө өсгөх оновчтой аргаас аяндаа холдож байна.
Харин хувьцаа, эсвэл бонд зэрэг өндөр өгөөж хүртэх боломжтой хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн тренд болж байна. Гагцхүү урт хугацааны хөрөнгө оруулалт хийх сэтгэлзүй, тэвчээр, санхүүгийн мэдлэг үүнд хэрэгтэй.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна