Замаа харахгүй бол утаа, хүүхэд өвдвөл утаа, хавдраар өвчилбөл утаа... Утаатай холбоогүй зүйл гэж алга. Нийслэлд агаарын бохирдол тулгамдсан асуудал болоод байгааг дээр дооргүй ярьсаар байгаа ч шийдэлд хүрсэн нь үгүй.
Уг нь бол утааны асуудал 2006 онд ийм хэмжээнд хүрээгүй, харин Бээжинг “пүү, фаа” гэж байсан цаг. Гэтэл өнөөдөр бид өөрсдөө түүнээс ч илүү хэмжээнд буюу хорт утааны баг зүүхдээ тулчхаад байна.
Тэр үед утааны асуудалтай зэрэгцэн орон сууцны ипотекийн зээлийн асуудал ч яригдаж эхэлж байв. Энэ зээл яригдсаар 2013 оноос буюу Н.Алтанхуягийн Засгийн газрын үеэс олгож эхэлсэн байдаг.
• 2008-2016 онд 550 тэрбум
• 2017-2020 онд 456 тэрбум
• 2018-2021 онд 400 тэрбумыг /шахмал түлшинд/
• 2022 онд тэрбум 20 тэрбум төгрөг зарцуулсан гэж байгаа.
Утааг бууруулж орчны агаарыг сайжруулахад зарцуулсан 1 их наяд 426 тэрбум төгрөгийг орон сууцжуулах хөтөлбөртэй хавсаргасан бол өнөөдөр тодорхой үр дүнд хүрэх байсан гэдгийг хаа хаанаа ярьдаг ч зүрх зориг гаргаж хэлдэг 1 ч улстөрч үгүй. Харин 2013 оноос өнөөдрийг хүртэл 110 мянган иргэн орон сууцанд орсноос 90 мянган нь ипотекийн зээлд хамрагдсан байдаг.
Гэтэл дээр дурдсан 1 их наяд 426 тэрбум төгрөгөөр зөвхөн өнөөдрийн ханшаар 12 мянга орчим яндангаас салж чадах байсан гээд бодохоор харамсалтай.
Мэдээж утааны мөнгийг утаанд зарцуулсан гэх нь биз. Тэгвэл утааны улирал ирэхээр л гэнэт санаж баахан мөнгө зарлагдсан ч өнөөдөр утаа 2006 оныхоос илүү бохир болсон гэдгийг утаанд дунд амьдарч байгаа ард иргэд хэлж байна.
Уг нь тоймтой, нүдэнд харагдаж, гарт баригдах хэмжээний ажил хийсэн бол 12 мянган өрх айл орон сууцанд орох боломжтой байлаа шүү дээ. Тиймээс л утааг замахруулах биш утаанд зарцуулсан мөнгө нь л замхарч харин УТАА бат бөх суурьшичхаад байгаа хэрэг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна