Цалин буулаа, халин одлоо

Moderator
2023/01/16


Гадны улсыг зорих хүсэлтэй, Монгол залуус. Гудманд таарсан захын нэг хүнээс өнөөгийн нийгэм, амьдрал, авч буй цалинг нь асуухад сүүлийн өгүүлбэр нь “Хаашаа ч хамаагүй явах юмсан” гэх нь баараггүй. Тэдгээр залуусын нэг бол иргэн Ү юм. Тэрбээр багш мэргэжилтэй, ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдралаа босгох гэж яваа залуу үеийн төлөөлөл. Түүний цалингаас нийт суутгалуудыг нь хасвал гар дээрээ 800.000 төгрөг авдаг. Тэрбээр энэхүү мөнгөө юу юунд зарцуулдаг вэ?
• Байрны түрээс- 450.000 төгрөг
• Тог, байрны мөнгө- 80.000 төгрөг
• Утасны төлбөр- 30.000 төгрөг
• Хоол хүнс- 120.000 төгрөг
• Банкны зээл- 380.000 төгрөг зэрэгт зарцуулдаг бөгөөд түүний нийт зарлага нь 1.060.000 төгрөг. 
Гэвч орлого нь 800.000 төгрөг. Тэгэхээр иргэн Ү сард -260.000 төгрөгийг зарлагатай тул зарлагаа нөхөхийн тулд авьяас чадвараа ашиглаж, гитарын сургалт явуулж эхэлжээ. Ингэж л давхар ажил хийхгүй бол түүний санхүү тун хүнд байдалд орохоор дүр зураг харагдаж байна. Тэрбээр хэлэхдээ “Зээлээс зээл гэсэн гинжин цуваанд л амьдарч байна. Ямар ч хобби, мөрөөдөл, аялал байхгүй. Монголд залуус амьдрах нь “Squid game шиг л байна” гэсэн юм. 
Өнөөдрийн нийгмийн бодит үнэн нь залуусын наад захын хэрэглээ байх зүйлс нь холын мөрөөдөл болчихсон. Оюунлаг, дэлхийн хөгжил дэвшилд ойртоход хувь нэмрээ оруулах залуус минь гэр бүлээ тэжээхийн тулд эсвэл байр, машинтай болохын тулд харь орныг зорьж боолын хөдөлмөр эрхэлж байна. Энэ бол сүүлийн 30 жилийн завхралын хор уршиг.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.113
    2023/01/16

    Ene hun yostoi unen hellee amdiral deer yag l iim l bn bi gehed l tsalin 700 , zarlaga n tsalingaasaa dawsan dur zuragtai l bn

    Хариулах