Кёкүшюзан Д.Батбаяр: Айлд архи уудаг сахилгагүй хүүхэд байдаг. Тэр хүнийг гэрээсээ хөөж болохгүйтэй адил алдааг нь засаад, эвлэрээд хүчээр оролцуулах ёстой

Moderator
2023/01/13

Тэрбээр АН-ын ҮБХ-ны гишүүнээр ажилладаг бөгөөд өнөөдрийн хуралдааны талаар "Өнөөдөр АН ямар байгааг Та бүхэн мэдэж байгаа. Эв зүйгээ олъё гэж хэдэн жил ч ярив. Нэлээн наашилсан харагдаж байна. Хэн дарга болохдоо гол нь биш ямартай ч хуралдаж аваад үндсэн дүрмийн асуудлаа хэлэлцэх нь чухал. Өнөөдөр шийд гарахгүй байх, гэхдээ олон сайхан хүн өрсөлдөж байна. Айлд архи уудаг сахилгагүй хүүхэд байдаг. Тэр хүнийг гэрээсээ хөөж болохгүйтэй адил алдааг нь засаад, эвлэрээд хүчээр оролцуулах ёстой. АН нэгдэж байж, зөв явж байж өнөөдрийн хулгайгаас эхлээд олон асуудлыг засах боломжтой. Засах гол субьект нь АН.  АН-ын гишүүд нэг хүний үгээр биш өөрсдийн үзэл бодлоо илэрхийлдэг учраас хагаралтай байгаа юм шиг харагддаг. Энэ хагаралыг зүй зохистой шийдэх нь чухал" гэсэн юм. АН-ын даргаар УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүн байх нь чухал гэдгийг хэлээд Лу.Гантөмөр, С.Баярцогт, Х.Тэмүүжин, Б.Пүрэвдорж, Н.Алтанхуяг нар даргаар ажиллаж болох юм гэлээ. Намын даргад нэр дэвших боломжтой олон хүн байгаа бөгөөд өөрийнхөө нэрийг нэр дэвшүүлэхгүй гэдгээ илэрхийлсэн юм.

Мөн тэрбээр хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн гэх мэдээлэлд "Шүүхээр шийдэгдэх байх. Би нэг ч хүн дээрэмдэж үзээгүй. Дээрэмдэх битгий хэл хамгийн их хөрөнгө оруулалтыг хийж, бүтээн байгуулалт хийж байна. Дээрэмдэх биш дэмжиж явдаг" гэсэн тайлбарыг өглөө.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.176.164
    2023/01/14

    чи дут . бас луйварчнаа мэдэхгүй. шүүх хурлаа цагт нь явуулаач авлига өгөөд байгаад байх юм.

    Хариулах
  • 66.181.189.96
    2023/01/13

    Одоо чамаар дутав гэж барилгаа бариад хүн залилах ажилаа хийж үз

    Хариулах
  • 202.126.90.92
    2023/01/13

    Хэдэн жилийн өмнө япон өвгөний 10 сая долларыг дээрэмдсэн, тэр өвгөн нь нас барсан гээд л сонин хэвлэлээс уншиж байлаа, саяхан бас л залилангийн хэрэгт холбогдлоо гээд л бичигдээд ,одоо шүүх ,цагдаа болж яваа биз дээ.

    Хариулах